ЭМЧ: Контакт линз зүүдэг хүмүүст өгөх зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Контакт линз зүүдэг хүмүүст өгөх зөвлөгөө

Newcastle woman's counterfeit contact lenses 'extremely dangerous' - BBC  News

Контакт линз нь анх харааны шилийг хялбарчлах зориулалтаар үүссэн хэдий ч одоо гоёл чимэглэлийн хэрэгсэл болоод байгаа билээ.

Контакт линз гэдэг нь хараа засах зорилгоор нүдэн дээр шууд суудаг нимгэн, жижигхэн харааны линз. /Таны нүдний нэг хэсэг гэж хэлж болно./

Онцгой нөхцөлөөр контакт линз зүүх шаардлага ч гардаг. Тухайлбал, хагалгааны дараа, нүдний өвчний үед, гадаад орчны хүнд хэцүү нөхцөлтэй үед гэх мэт. Үүнээс гадна гадаад төрх, нүдний хөдөлгөөнд саад болохооргүй байлгах үүднээс харааны контакт линзийг өргөнөөр хэрэглэх болжээ.

Контакт линзийг хэрхэн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр хэрэглэх вэ?

1. Хэт хүйтэн болон бохир агаарт гоёлын болон харааны линз зүүхээс аль болох татгалзаарай.

2. Хэрвээ зүүвэл:

  • Өдөрт 8 цагаас илүүгүй зүү
  • Хиймэл нулимсыг 2 цаг тутам дусаах
  • Яасан ч линз авалгүй бүү унт
  • Нүд өвдсөн бол хэрэглэж байсан линзээ хая
  • Линзтэй нүдэнд ЭМ дусаахгүй
  • Нүдний Эмчилгээтэй үед линз зүүхгүй
  • Анхнаасаа линзний диаметр, радиусийг маш сайн тааруулж ав (үүнээс болж нүдээ маш их гэмтээгээд байна хэмжээ нь томдсон эсвэл хэт жижигдсэн)
  • 6 сар тутам нүдний эвэрлэгээ шархалсан эсэхийг шалгуулах
  • Бохир гараар линз тавьж,авахгүй байх
  • Линзийг эвэрлэг ( нүдний харын урд байрлах тунгалаг хальс) дээрээс шууд чимхэж авахгүй, харин линзээ хажуу тийш нь зөөлөн татаж авчраад авна
  • Гоёлын линзийг бусадтай сольж хэрэглэхгүй
  • Линзтэй үед сормуус, зовхи бага будах
  • Хараа тэглэх лазер хийлгэх гэж буй бол 3 сарын өмнөөс линз бүү зүүгээрэй
  • Өдөр бүр линз цэвэрлэх шингэнээ сольж линзээ хонуулж цэвэрлэнэ
  • Цэвэрлэх шингэн хүн бүрд жигд зохидоггүй тул олон төрлийн шингэн бүү хольж хэрэглээрэй
  • 15 наснаас доош хүүхдүүд линз хэрэглэх нь эрүүл ахуйн талаас эрсдэлтэй
  • Линзтэй хүн усанд бүү ойрт, усанд линзтэйгээ орох, усан санд сэлэх хориотой. Учир нь усаар дамжин амёб- нэг эст биет эвэрлэгийг халдварлан өвчлүүлэх маш том аюултай.
  • Линзээ нүднээсээ авч чадалгүй хаана байгааг нь ч мэдэхгүй байгаа бол нүд рүү орчихлоо гэж бүү паникт ороорой, салстын хуниасанд л нугаларч ороод мэдэгдэхгүй болчихдог тул нүдний эмчид хандаарай.

Ж.Ганбаатар: Бат-Эрдэнэ сайд аа, цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй
Ж.Ганбаатар: Бат-Эрдэнэ сайд аа, цээжээ дэлдээд байлгүй ажлаа сайн хийгээрэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.