ЭМЧ: Цус багадалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Цус багадалт

What you need to know about Anemia | FIFARMA

/2022.01.11/: Цус багадалт нь хүний цусан дахь улаан эс, эсвэл улаан эс дотор агуулагдах гемоглобины (уураг) тоо хэмжээ багассанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл улаан эсийн үйл ажиллагаа доголдон биеэр хүчилтөрөгчийн зөөвөрлөлт удааширснаар энэхүү эмгэг нь илэрдэг.

Энэ эмгэг нь удаан эсвэл богино хугацаагаар тохиолдож болох ба хэр ноцтой эсвэл хөнгөн өвчилсөн эсэхээс нь шалтгаална.

ШИНЖ ТЭМДЭГ

Цус багадалтын олон төрөл байдаг бөгөөд тус бүрдээ хүний биед өөр өөр төрлийн шинж тэмдгийг үзүүлнэ.

Цус багадалтын үед түгээмэл илрэх шинжүүдэд :

  • Ядарч сульдах
  • Амьсгал давчдах
  • Хөдөлгөөний чадвар буурах
  • Толгой эргэх
  • Дотор муухайрах
  • Нүүр хөхөрч цайх
  • Нүд бүрэлзэх
  • Ухаан алдах
  • Ам ихээр цангах
  • Цээжээр өвдөх
  • Гар , хөл байнга даарах

ЭМЧИД ХЭЗЭЭ ХАНДАХ ВЭ?

Байнгын ядарч, сульдах, амьсгал давчидсан тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.

Гэвч цус багадалтаас бусад олон эмгэгийн тохиолдолд ядарч, сульдах шинж тэмдэг илэрдэг тул шууд цус багадалт гэж хувьдаа оношлох нь өрөөсгөл ойлголт тул баттай мэдээлэл авч эмчид хандана уу.

ШАЛТГААН

Төрөлхийн болон олдмол цус багадалт гэж байдаг.

Олдмол цус багадалт нь:

  • Цус алдах (ил шархны улмаас цус алдах, эсвэл дотуур цус алдах зэрэг),
  • Цусны улаан эс боловсруулах явц муудах (төмрийн дутагдал , B12 амин дэмийн дутагдал , талассеми буюу гемоглобины өөрчлөлт, чөмөгний неоплазмын багадалт зэрэг),
  • Цусны улаан эд ихээр гэмтэх (Хумхаа гэх мэт халдварт өвчин, хадуур эсийн өвчин дархлаа дарангуйлах өвчин гэх мэт) гэсэн гурван шалтгааны улмаас үүсдэг.

ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ

  • Амин дэмийн дутагдал
  • Нарийн гэдэсний өвчлөлт
  • Сарын тэмдгийн алдагдал
  • Жирэмслэлт
  • Архаг өвчин
  • Удам дамжсан цус багадалт
  • Нас нэмэгдэх зэрэг хүчин зүйлс нь цус багадалтыг улам өдөөж өгдөг байна

Цус багадалт үүсгэгч, сэдрээгч хоол хүнс:

  • Какао
  • Кофе
  • Цай
  • Улаан дарс
  • Гурилан бүтээгдэхүүн
  • Буурцаг
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Өндөгний цагаан

ХҮНДРЭЛ

Цус багадалт нь бүрэн эдгээгүй тохиолдолд улам эрсдэлтэй болдог.

  • Mаш их ядрах, сульдах
  • Жирэмслэхэд хүндрэлтэй
  • Жирэмсэн тохиолдолд дутуу төрөх эрсдэлтэй
  • Зүрх, судасны өвчлөлт
  • Үхэл

ОНОШЛОГОО

  • Цусны шинжилгээ
  • Цусан дахь улаан эсээ тоолуулах
  • Цусан дахь улаан эсийн хэмжээг тодорхойлуулах

ЭМЧИЛГЭЭ

Цус багадалт бүр өөр өөр эмчилгээ хийгддэг.

Жишээ нь :

  1. Удам дамжсан, генийн өөрчлөлттэй холбоотой цус багадалт бол ясны улаан чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар явагдах.
  2. Дааврын зохицуулгад нөлөөлөх эм, тарилга хэрэглэх гэх мэт.

ЦУС БАГАДАЛТЫН ЗОВУУРЫГ БУУРУУЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

Олон төрлийн цус багадалт нь урьдчилан сэргийлэх аргагүй байдаг ч хүний бие дэх төмөр болон амин дэмийн дутагдлаас шалтгаалж цус багадалт үүссэн тохиолдолд.

  • Төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх (Үхэр, загасны мах, шош, ногоо, хатаасан жимс)
  • B-12 витамин тогтмол хэрэглэх
  • Витамин C тогтмол хэрэглэх
  • Цэвэр агаарт гарах
  • Зөв хооллолттой болох
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах
  • Ариун цэврээ сайн сахих
  • Хорт зуршлаас салах

Мөн ус сайн уух нь маш сайн урьдчилан сэргийлэх арга болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан тул та өөрт тохиромжтой хэмжээний ус ууснаар цусан дахь гемоглобины хэмжээгээ ихэсгэх боломжтой.

Өнөөдрөөс эхлэн Замын-Үүдэд “мэргэжлийн“ жолооч нар тээвэр хийнэ
Өнөөдрөөс эхлэн Замын-Үүдэд “мэргэжлийн“ жолооч нар тээвэр хийнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.