Дэлхийн зах зээлд өсөж байгаа шатахууны үнийг бид барьж хүчрэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн зах зээлд өсөж байгаа шатахууны үнийг бид барьж хүчрэхгүй

2021.07.29

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна.

Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна” хэмээн Засгийн газраас мэдээлээд буй.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр энэ талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

7 дугаар сар гарснаас хойш 1литр бензиний үнэ 300 төгрөгөөр өссөн. БНХАУ-аас бензин импортлоход үнэ өөрчлөгдөх үү?

  • Өнөөдрийн байдлаар гадаад зах зээл дээр 1 баррель тосны үнэ 70 ам.доллар давсан байгаа. Роснефть манай улсад нийлүүлж байгаа хил үнэ А92 автобензин дээр тонн тутамдаа 695 ам.доллар байсан. энэ нь жижиглэнгийн үнэ нь 1980 төгрөгөөс 2000 төгрөгийн хооронд гэсэн үг юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгаа энэ үед манай улсад бензиний үнэ бууна гэсэн ойлголт байхгүй.

ОХУ-аас хил үнээ хэдий хэр нэмсэн бэ?

  • Автобензин дээр тонн тутамд 38 ам.доллар , дизель түлш 10 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. А92 бензин өмнөх сард 665 ам.доллар байсан бол энэ сард 733 ам.доллар болж нэмэгдэж ирсэн.

Орон нутгийн зарим аймгуудад дизель түлш тасалдсан гэх мэдээ байна. Үүний хажуугаар шатахуун импортлогч байгууллагууд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн. Засгийн газраас хэдийг хүртэл шатахууны үнийг барих төлөвтэй байна вэ? Импортлогч байгууллагууд ингэж алдагдалтай ажиллаад байвал ажил хаялт зарлана гэх мэдээ байна. Эдгээр байгууллагуудад ямар нэг туслалцаа үзүүлэх үү?

  • Орон нутагт түлш тасалдсан асуудал байхгүй хэвийн байгаа. Баяр наадмын үеэр л иргэд хөдөө олноор зорчсон тул ганц нэг удаад ШТС-ын түлш дуусч нэг машинд 30 литр хүртлэх бензин олгож шийдвэрлэсэн.
  • Сардаа 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт ААН-үүд дээрх алдагдлыг хүлээсэн дүн юм.
  • ААН, холбоодоос жагсаал цуглаан хийнэ гэх албан бичиг ирээгүй. Төрийн зүгээс хуулийн дагуу зохицуулалтыг хийж явдаг. Төрийн зүгээс шууд ААН-ийн үнэд оролцох боломжгүй.

Үнэтэй холбогдуулж бүх зүйлийг тайлбарлаж болохгүй. Үнэ дагаж чанар, нөөцийн асуудал давхар яригдаж явдаг. Өнгөрсөн хугацаанд ААН-тэй дараах зөвшилцөлд хүрсэн.

  1. 2018 оны 1 дүгээр сараас эхэлж онцгой албан татварыг тэглэсэн.
  2. 2020 онд олон улсын үүсмэл хэрэгсэл ашиглаж, ОУ биржийн компани дээр гэрээ байгуулж эхэлсэн.
  3. Он гарснаас хойш гадаад зах зээл дээрх үнийн өсөлтөд ААН-үүдтэй зөвшилцөлд хүрсэн. Цар тахлын ажил зогссон, иргэдийн худалдан авалт багассан үед өргөн хэрэглээний бензин болох А92-ын үнэ өсөлтийг барьсан. 1 дүгээр сараас хойш тасралтгүй үнэ өссөн боловч 7 дугаар сард эхний үнэ өсөлт ААН-үүдэд явагдсан.

“Төрийн зүгээс аливаа нэгэн ААН-д үнээ битгий өсгөөч гэж гуйж ажилладаггүй. Үнийг битгий өсгө гэж шахдаггүй.” Бүх зөвшилцөл баримт, судалгаан дээр үндэслэгдэж бий болдог.

ОХУ бараа бүтээгдэхүүний үнийг нэмж оруулж ирж байна. ОХУ-ын эрчим хүчний яам автобензиний үнийг намраас эхлээд нэмэх талаар мэдэгдэл гаргасан.

“Роснефть”-тэй холбогдон ажиллахад Евро5 стандартын бүтээгдэхүүний үнийг нэмэх магадлалтай байна. Монгол улсын нийт автобензиний 85 орчим хувийг Евро2 буюу К2 автобензин эзэлдэг.

Бензиний үнэ өсөхгүй, энэ үнээ барих баталгаа байна уу?

  • Монгол орон үйлдвэрлэгч орон биш гадаадаас бүтээгдэхүүнээ авдаг учир үнэ ярихаас илүүтэй нөөцтэй байгаа эсэх нь хамаатай болох юм. Мөн бид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой. Гадаад зах зээлд үнэ өсвөл шатахууны үнэ тодорхой хэмжээнд өснө.

Шатахуун импортлогч 26 компанийг торгох шийдвэр гарсан. Тэдгээрийн заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлахаар байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.

  • Тусгай зөвшөөрөл цуцлах албан бичиг ирээгүй. ШӨХТГ-аас ирсэн мэдэгдэлд үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл байгаагүй.

Хятадаас хэдий хэмжээний шатахуун авах төлөвтэй байна вэ? Энэ нь ОХУ-аас авдаг шатахуунаас үнийн хувьд хэдий хэмжээний зөрүүтэй байна вэ? ОХУ-аас шатахуун авахгүй байх нь нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй юу?

  • БНХАУ-аас жилдээ 60 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авдаг. Үнийн хувьд ялгаа харьцангуй бага.
  • Нөөцийн хувьд бид зөвхөн А95 бензиний хувьд ярьж байгаа. 8 сард ОХУ энэ төрлийн бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Одоо бидэнд 30 гаруй хоногийн нөөц байгаа. Дараа дараагийн удаад БНХАУ-аас А95 А98 төрлийн бензинийг импортолж оруулж ирэх тал дээр гэрээ хэлцэл хийхээр байна.
  • Нөөцийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана.

Шатахуун импортлогч байгууллагууд хэдэн төгрөгийн алдагдалд орсон бэ?

  • 7 сарын байдлаар өөрийн өртөг 1950 орчим төргөг болсон байсан. Сүүлд импортоор 38 ам.доллараар нэмэгдэж ирсэн.
  • Үнэ алдагдлын зөрүүг улсаас олгохгүй.

Тусламжийн Пфайзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа
Тусламжийн Пфайзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.