Тусламжийн Пфайзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусламжийн Пфайзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа

/2021.07.29/ Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг энэ сарын 28-ны өдөр хүлээн авлаа.

Уг тусламжыг “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд авч байгаа аж. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин хүлээн авахаас өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авчээ.

Дээрх вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 12-17 насны хүүхдэдийг хамруулж болох ажээ.

Унгар улсаас 33 ширхэг амьсгалын аппарат хандивлалаа
Унгар улсаас 33 ширхэг амьсгалын аппарат хандивлалаа
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.