Талийгаачийн ар гэрийнхэн “ЭХНЭР“ нь гэх бүсгүйг үгүйсгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаачийн ар гэрийнхэн “ЭХНЭР“ нь гэх бүсгүйг үгүйсгэлээ

/2021.12.15/ Онцгой байдлын газрын алба хаагч осолдсонтой холбоотой талийгаачийн ар гэрээс мэдээлэл өглөө.

Талийгаачийн нагац ах: Дүү маань хэдэн сарын өмнө ээждээ найз охинтой болсон гэж хэлсэн байсан. Бид ч дүүтэй маань үерхэж байсан хүний хувьд нээлттэй хандсан ч байж боломгүй гүтгэлэг хийж байна.

Өмгөөлөгч н.Оюунцэцэг:

Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтоол гарч байгаа, шинжээч томилсон, осолтой холбоотой мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарах шаардлагатай. Үүнээс өмнө нь бид хэн нэгнийг сэжиглэж буруутай гэж хэлэх боломжгүй. Ж.Одгэрэл гэх бүсгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа тул цахим орчинд энэ сэдвээр олны анхаарлыг татаж байна.

Аливаа асуудлыг сошиал орчинд сэвдэг бүлэг бүхий хүмүүс буруу ташаа мэдээллийг улам цааш нь түгээж байгаад харамсаж байна. Өнөөдрийн байдлаар талийгаачийн ар гэрийнхэн гүн шокийн байдалтай байна. Сэтгэл санааг нь үймүүлэхгүйн тулд утсыг нь хүртэл хурааж авсан.

Үүрэгт ажлаа хийж явсан эсэхийг цагдаагийн байгууллага тогтоох юм. Шалгаж байгаа асуудал дээр мэдээлэл өгөх боломжгүй.

Талийгаачийн дүү:

- "Ж.Одгэрэл гэх бүсгүйг ах маань нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-нд л анх харсан. Түүний хийсэн үйлдэл тэр чигтээ манай гэр бүлийн эсрэг байна. Буяны ажилтай байх өдөр буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авъя гэсэн, ээж маань ч өгсөн. Үүний дараа хөрөгнийх нь хажууд тавьсан одон медалийг булаагаад аваад явсан. Бидэнд хүн зодох хүмүүжил байхгүй. Дээрэмчин шиг л ахын минь медалийг булаагаад гарсанд харамсаж байна."

Бид хэвлэлийн хурал болохоос нэг цагийн өмнө Ж.Одгэрэл бүсгүйтэй холбогдож авсан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ж.Одгэрэл: Шадар сайдын зөвлөх “хурган дарга“ нартай хариуцлага тооцно гэсэн
Ж.Одгэрэл: Шадар сайдын зөвлөх “хурган дарга“ нартай хариуцлага тооцно гэсэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.