/2021.12.15/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Түүний эхнэр Ж.Одгэрэл энэ сарын 13-ны өдөр тухайн үед болсон үйл явдлыг бичсэн камерын бичлэгийг ил болгохыг шаардаж БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн гадаа суулт зарлаж мэдээлэл хийсэн юм.
Түүнтэй холбогдож нөхцөл байдлыг тодруулахад, "Өчигдөр шадар сайдын зөвлөх холбогдоод "Онцгой байдлын ерөнхий газрынхан өнөөдөр үдээс хойш уучлал гуйна. Хурган дарга нартай хариуцлага тооцож ажлаас нь түр түдгэлзүүлнэ. Шүүхээр явж хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дээрх хүмүүст ямар хариуцлага тооцохоо шийднэ" гэж хэлсэн. Мөн өнөөдөр нөхрийн маань ар гэрийнхэн мэдээлэл хийнэ гэсэн. Үүний дараа өмгөөлөгчтэйгөө хамт мэдээлэл өгнө гэж бодож байна" гэсэн юм.
Нас барсан алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл 3 сар гарантай жирэмсэн аж.