Ч.Өнөрбаяр: Хэн нэгэн даргын баталсан ЖУРМААР эрх мэдэл олж авч байна
Шуурхай мэдээ
 

Ч.Өнөрбаяр: Хэн нэгэн даргын баталсан ЖУРМААР эрх мэдэл олж авч байна

/2024.12.16/ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлж байна. Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг гараад Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал болон иргэд, ААН-ээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж ажиллалаа. Түүнчлэн НЗДТГ-ын газрын албатай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажил хийлээ. Ингэж ажилласнаар НЗДТГ-ын газрын албатай холбоотой.Холбогдох дүгнэлтүүдийг гаргаж, албан шаардлагуудыг Нийслэлийн газрын алба болон Боловсролын сайдад хүргүүлсэн.

Нийслэлийн газрын албанд ямар асуудлууд байна вэ гэвэл, "Цагийн Эрч" гэх компанитай холбоотой хилийн цэсийн маргаантай гэдэг асуудал яригдаж байна. Нийслэлийн засаг дарга 2020 онд газар давхардуулан олгосон байсан. Маргаан нь шүүхийн шийдвэр тасалсан. Гэвч, харамсалтай нь Нийслэлийн газрын алба энэ асуудлыг шийдээгүй яваад байгаа юм. Энэ талаар манайд гомдол өгсөн байсан. Тэгээд шалгатал, шүүхээс гаргачихсан шийдвэрийг зөв буруу тухайг ЗДТГ дээрх зөвлөл шийдээд, хойшлуулаад байж байдаг юм байна. Тэд ингэх ямар эрх мэдэлтэй юм гээд хайвал хуулиар олгогдсон ямар ч эрх мэдэл, чиг үүрэг байхгүй.

2021 онд, Үндсэн хуулийн дагуу шүүхээс гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх асуудлаар Ерөнхий сайд шийдвэр гаргаж байсан. Түүнчлэн 2022 онд, УИХ-ын хоёр ч байнгын хорооноос, давхардуулан газар олгодог асуудлыг цэгцэлж, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байх талаар тогтоол гаргаж ч байв.

Өөрөөр хэлбэл, УИХ, ЗГ-ын түвшинд, энэ Нийслэлийн газрыг албанд удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлэхгүй байна.Үндсэн хуулиар эрх мэдлийг олж авсан төрийн байгууллагууд нь шийдвэрийг хэрэгжүүлэх гэхээр бас болохгүй. Хэн гацаагаад байна вэ гэхээр дахиад л нөгөө зөвлөл. Тэгэхээр энэ зөвлөл гэж байгууллага ерөөсөө байхгүй ээ, хуульд энэ зөвлөлд ямар ч эрх мэдэл байхгүй.

Яагаад ийм эрх эдлээд байна гэхээр хэн нэгэн даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаг байдал газар авчээ. Бид хэн гэдгийг олж илрүүлж хариуцлага хүлээлгэх болно гэлээ.

Сонин юм даа, эрх баригчдынхаа ХУДАЛ ҮГНЭЭС ЗАЛХАХ маягтай болж байх юм!
Сонин юм даа, эрх баригчдынхаа ХУДАЛ ҮГНЭЭС ЗАЛХАХ маягтай болж байх юм!
 
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Дилав Хутагт Данзанламэд: Монгол Улс шашны ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ бас ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.