/2024.12.19/
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид “Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт”, “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар, авлигын эсрэг менежмент, эрсдэлийн удирдлагын менежмент, аудитын арга зүй” сэдэвт дотоод аудитор бэлтгэх сургалтад хамрагдсан.
Олон улсын стандартын академитай хамтран зохион байгуулсан тус сургалтад амжилттай оролцож, гэрчилгээ авсан нийт 22 албан хаагчдад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр“Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор” гэрчилгээг гардууллаа.
Төрийн байгууллагад Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтын мониторингийн үйл ажиллагааг бүтээмжтэй үр нөлөөтэй болгох, албан хаагчдын аудит хийх ур чадварыг нэмэгдүүлэх арга зүйд суралцсан үр дүнтэй сургалт болсныг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.