ТЭГШ ЭРХ: Гурван жил НДШ төлсөн ч ажилгүйдлийн тэтгэмж авч ЧАДААГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭГШ ЭРХ: Гурван жил НДШ төлсөн ч ажилгүйдлийн тэтгэмж авч ЧАДААГҮЙ

/2021.11.24/ Жирэмсэн болоод хүүхэд төрүүлсэн нь эмэгтэйчүүдийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй болох нөхцөл болж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ удаад тус тэтгэмжийг авч чадаагүй өөр нэгэн жишээг хүргэж байна.

Жишээ2: Гурван жилийн хугацаанд НДШ төлсөн ч сүүлийн гурван сарын нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй

Тэрээр оюутан байх хугацаандаа нэгэн байгууллагад гурван жилийн хугацаанд гэрээт ажилтнаар ажилласан бөгөөд НДШ-ээ сар бүр тогтмол цалингаасаа хасуулж тооцуулдаг байв. Их сургуулиа төгсөөд мэргэжлийн дагуу ажиллах шаардлагатай болсон тул гэрээгээ цуцалж ажлаасаа гарлаа.

Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээрээ шаардлагатай бүх бичиг баримтаа аваад очтол ажилгүйдлийн тэтгэмж авах БОЛОМЖГҮЙ.

ЯАГААД? Учрыг тодруулваас

Түүний сүүлийн гурван сарын цалин

  • 1.016.700₮+ 314.800₮+ 591.000₮= 1.922.500₮

Голын сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй тул олгох боломжгүй гэх хариуг сонсжээ. Түүний хувьд жирэмсэн болоогүй ердөө л их сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажилгүй байсан. Гэлээ гээд 36 сарын хугацаанд төлсөн татвар шимтгэл нь түүнд ямар ч хүртээлгүйгээр улсын мөнгө болоод замхарчээ.

Хэрвээ тэрээр ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадсан бол гурван сарын цалингийн дундаж нь 640.830 төгрөг болно. Гурван ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөхөд дундаж цалингийнхаа 45%-ийг буцаан авах юм.

Тооцоолж үзвэл:

Сарын дундаж цалин: 1.922.500₮ : 3 сар = 640.833₮
Нэг сард ногдох тэтгэмж: 640.833₮ х 45% = 288,375₮ /Гурван жилд ногдох хувь/
Ажлын нэг өдөрт ногдох тэтгэмж: 288,375₮ : 21.2 хоног /сарын дундаж ажлын хоног/ = 13,602₮
Олговол зохих тэтгэмж: 13,602₮ х 76 хоног /гурван сарын ажлын өдөр/ = 1.033.800₮ авах байв.

Ийнхүү бидний төлж байгаа татвар бусдын халаасанд хийсэн орж даатгал, татвар төлсний гавьяаг үзэхгүй олон жилийн нүүрийг үзэх болж таарч байна.

Тусгаар тогтнолын ордны “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг унтраажээ
Тусгаар тогтнолын ордны “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг унтраажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.