Газрын хөрснөөс 2 км гүнд олборлолт хийхэд юу шаардагддаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын хөрснөөс 2 км гүнд олборлолт хийхэд юу шаардагддаг вэ?

Underground Mining Equipment Market Size - PMR Press Release

Ирээдүйд зэсийн уурхайд ашиглагдах дөрвөн технологи

АНУ-ын Аризона мужид орших Резолюшн Зэсийн уурхайн 10 дугаар босоо амны цахилгаан шатаар уурхайн хоёр километрийн гүнд очиход 15 минут зарцуулдаг. Ийм гүнд агаарын температур бараг цельсийн 80 хэмд хүрч болно. Хэдийгээр энэ нь дэлхийн хамгийн гүн уурхай биш боловч одоогоор батлагдах шатандаа яваа энэхүү төслөөс зэсийн уурхайн ирээдүйг зэрвэс харж болно. Сайн чанарын зэсийн орд газар ховордох тусам уурхайчид уг металлыг олборлохын тулд урьд хожид байгаагүй гүнд, улам тааламжгүй нөхцөл байдалд орж ажиллах ёстой болж байна.

“Зэс олж олборлоход улам хэцүү болж байгаа бөгөөд бид зэсийн чанарын зэрэглэл буурч буй асуудлыг шийдвэрлэхдээ технологид л найдаж байна” гэж Рио Тинтогийн Алмаз, зэсийн группийн Үйл ажиллагаа, техникийн дэмжлэг хариуцсан дэд ерөнхийлөгч Крэйш Штегман 2017 оны зургаадугаар сард Уол Стрийт сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Дэлхийн хамгийн том хөндөгдөөгүй зэсийн ордыг нээж ажиллуулахын тулд Резолюшн уурхайн баг маань аюулгүй, үр ашигтай уурхай бий болгох шинэ арга замуудыг эрэлхийлж байна. Тус уурхайн баг газрын гүнд буй зэсийн хүдрийг олборлоход ашиглахаар төлөвлөж буй дөрвөн технологийг дор танилцуулъя:

1. Хүчирхэг мэдрэгчүүд
Ажилтнуудын ажиллах орчны температураас эхлээд тоног төхөөрөмжийн нөхцөл байдал, олборлолтын үеийн чулуулгийн хөдөлгөөнийг хүртэл хянадаг хэдэн арван мянган хүчирхэг цахим мэдрэгчүүд ашиглаж байна.
Эдгээр мэдрэгч нь маш удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай, газрын гүний өндөр температурыг даах тэсвэртэйгээр хийгдсэн байх шаардлагатай.

2. Өгөгдлийн шинжилгээний боловсронгуй систем
Мэдрэгчүүдээс гарсан олон терабайт өгөгдөл утасгүй сүлжээгээр дамжин Рио Тинтогийн мэдээллийн төв санд орж, улмаар өгөгдлийн шинжилгээний боловсронгуй системд шилжинэ. Эдгээр систем нь газрын гүнд хийгдэж буй тэсэлгээнээс эхлээд өөрөө явагч машинуудын хөдөлгөөн хүртэл олон ажлын зэрэг хянахад тусална.
Уурхайн үйл ажиллагааны тодорхой нэг хэсэг бүрийг нэг хүн хянаж суух биш, харин уурхайн хэмжээний бүх мэдээллийг нэг дор цуглуулж мэргэжилтнүүдэд уурхайн үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл өгөх боломжтой байна.
Гүний уурхайн ариун тагш
Cave Tracker хэмээх гүний уурхайн хяналтын цоо шинэ технологи газрын гүнд хонгил үүсгэн олборлох үйл ажиллагааг илүү аюулгүй, илүү ашигтай болгож байна.

3. Зай хураагуураар ажилладаг удирдлагатай машинууд
Төслийн хэмжээнд өөрийн удирдлагатай автоматжуулсан машинууд ашиглана. Тухайлбал, автомат удирдлагатай ачигч машинууд газрын гүнд буй уурхайн олборлолтын цэгээс хүдрийг ачиж түүнийг тээвэрлэж дамжуулах автоматжуулсан системд хүргэнэ.

Мөн тус баг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж газрын гүнд одоо ашиглаж буй хүдэр ачиж, буулгаж, зөөдөг ачааны цахилгаан машинуудад тулгардаг асуудлууудын нэгийг шийдвэрлэж байна. Уламжлал ёсоор бол эдгээр машиныг асар том кабелиар цахилгааны эх үүсвэрт холбох шаардлагатай байсан нь тэдгээрийн ашиглалтыг хязгаарлаж үйл ажиллагааны уян хатан байдлыг бууруулдаг байв. Одоо тус баг Caterpillar, Sandvik, Komatsu зэрэг нийлүүлэгчидтэй хамтран цахилгаан утас хэрэглэхгүйгээр батарейгаар ажилладаг машинууд үйлдвэрлэхийг зорьж байна.

4. Цаг уурын хяналтын аварга системүүд
Уурхайн гүнд чулуулгийн температур бараг 80°C байдаг. Энд хүйтэн агаар оруулж агааржуулахгүй бол энгийн хүн хоёроос илүү цаг амьд байж чадахгүй.
Тус баг уурхайн гүнд хүмүүс ажиллахад тохиромжтой орчин бүрдүүлэхийн тулд инженерчлэлийн болон барилгын ихээхэн ажил хийх шаардлагатай болоод байна. Үүнд уурхайн гүний агаарыг хүн амьсгалах боломжтой, 25°C хэмийн дулаантай байлгаж чадах агааржуулалтын иж бүрэн систем (асар том агааржуулагч шиг) зохион бүтээх ажил орж байна.

Нүүрсний хэрэглээг бууруулах дэлхийн чиг хандлагад бэлэн үү?
Нүүрсний хэрэглээг бууруулах дэлхийн чиг хандлагад бэлэн үү?
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.