Эрдэс баялгийн салбарыг цахимжуулах ажил явагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэс баялгийн салбарыг цахимжуулах ажил явагдаж байна

Т.БААСАНПҮРЭВ: ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ,  ТҮРГЭН ШУУРХАЙ БОЛГОНО

/2021.09.08/: Эрдэс баялгийн салбарт цахим шилжилт хийж буйтай холбогдуулан УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв:

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”, Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.

Энэ хүрээнд салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор 2020 оны есдүгээр сард Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулан Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.

Нэн түрүүнд салбар яам болон АМГТГ, ҮГА-аас иргэд, ААН, төрийн холбогдох байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг сайжруулах, нэг системд нэгтгэх, үүний тулд мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дүгнэсэн.

Ингээд дээрх байгууллагуудын хамтаар 2021-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нэн тэргүүнд том зургаараа Эрдэс баялгийн цахим засаглалыг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн.

Нэгдүгээрт: Эрх зүйн орчныг сайжруулах. Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн цахим засаглал үндэсний арга хэмжээ /хуучнаар хөтөлбөр/ боловсруулж 2021-2024 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндэсний арга хэмжээ батлуулах суурь судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Хоёрдугаарт: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн бодлого, төлөвлөлтөд нэгдэх. Эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг нэгдсэн 1 платфомд нэгтгэж, энэ платформоос ААН, иргэд, төрийн байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр яамны зүгээс салбарын бодлого боловсруулах түвшинд шаардлагатай, бодитой мэдээлэл, судалгааг хурдан шуурхай хүлээн авч, шийдвэр гаргалтад ашиглах юм.

Мөн манай салбарын шаардлагатай мэдээллийг Сангийн яам, гааль, татвар зэрэг байгууллагууд албан бичиг бичих шаардлагагүйгээр шууд авч ашиглах боломжтой болно. Нэгдсэн систем ашигласнаар ААН-үүд төрийн бүх үйлчилгээг түргэн, шуурхай авах нөхцөл бүрдэнэ. ААН-үүдийн хайгуулын ажлын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг 2016 оноос цахимаар авдаг байсан бол одоо тусгай зөвшөөрөл авахаас уурхай хаах хүртэлх /mine life cycle/ мөчлөгт шаардлагатай бүх үйлчилгээг нэгдсэн системээс авах боломжтой болно. Эдгээр шат дараалсан арга хэмжээнүүд нь өөр хоорондоо уялдаатай байх юм.

Өнөөгийн байдлаар уулын ажлын тайлан, төлөвлөгөөг ТЭЗҮ-ийн системтэй холбох ажлыг Германы гео-шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны институт (BGR)төсөлтэй хамтран хийж байна. Цаашид энэ системийг Кадастрын болон УУХҮЯ, ҮГА-ны системтэй уялдуулан холбох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ системийг ашигласнаар иргэд, төрийн бус байгуулагууд бодитой мэдээллийг түргэн, шуурхай авдаг болно. Ингэснээр салбарын талаар буруу, ойлголтгүй, хардлага төрүүлсэн мэдээллэл, хар сурталчилгаанууд багасах юм.

Эх сурвалж: УУХҮЯ

IHC койны арилжаа нээгдэхэд анхаарах 10 зөвлөмж
IHC койны арилжаа нээгдэхэд анхаарах 10 зөвлөмж
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.