IHC койны арилжаа нээгдэхэд анхаарах 10 зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

IHC койны арилжаа нээгдэхэд анхаарах 10 зөвлөмж

ihcmongolia

/2021.09.13/: Өнөөдөр IHC койны арилжаа оройн 23:00 цагт Монголын 4 бирж дээр нэгэн зэрэг болох гэж байна.

Маш олон хүн энэхүү арилжааг тэсэн ядан хүлээж байгаа. Тиймээс дараах 10 зөвлөмжийг хүргэж байна.

1. IHC койныг өмнөх удаа IEO зарлахад худалдан авагч хамгийн ихдээ 15 сая төгрөгөөр авч байсан. Харин энэ удаа арилжаанд ороход “худалдан авах лимит хязгааргүй”.

2. Өмнөх удаагийн шинэ койны арилжаа болоход манай арилжааны биржүүд ачааллаа дийлэхгүй нэлээд олон хүний захиалгыг биелүүлээгүйг санаарай.

3. Захиалгын үнэ 0,3 төгрөг байсан гэдгийг санаж худалдан авах захиалга тавихдаа алдагдал хүлээхгүйн тулд хэт өссөн бол авах хэрэггүй гэдэг криптогийн үндсэн дүрмээ баримтлах.

4. Урьдын адил гацалт үүсэх магадлалтай тул таны хэтэвч рүүгээ шилжүүлсэн мөнгө орохгүй удах, ашигтай үеийг алдах эрсдэлтэй тул мөнгөө урьдчилж байршуулсан байх.

5. Анхны арилжаа нээхэд л та өөрийн үнийн таамгаа гаргаад захиалгаа ОК дарахад бэлэн байх хэрэгтэй. Эс тэгвэл таны нүдний өмнө бидний хэлж заншсанаар PUMP, DUMP болоод өнгөрнө. Ихэнх шинэ койнууд ингэдэг туршлага бидэнд бий.

6. Хэт их хөөсрөл үүссэн үед худалдан авахаас зайлсхийгээрэй. Өсөлт байгаа цагт уналт заавал байдаг. Та нэг зүйлээс хоцорсон мэт мэдрэмж төрөөд үнэтэй байхад нь авчих гээд байвал яг тухайн мөчид л тэрхүү мэдрэмжээ тэвчихийг зөвлөе.

7. Арилжаанд орохынхоо өмнө өөрийнхөө авах ашгаа тодорхойл. Яг тэр хэмжээнд хүрсэн бол ядаж нийт зоосныхоо талыг зар. Шунал ихэнхдээ биднийг алдагдалд хүргэдэг.

8. Криптогийн форексоос ялгаатай зүйл нь зарж амжаагүй байхад чинь унаад эхэлвэл Panic sell бүү хий. Хүлээ, хадгал. Эргээд үнээ барина. Барихгүй юм гэхэд ойртож очно.

9. Бас нэгэн чухал зүйл бол яарч заралгүй хадгалах бол криптогийн үндсэн дүрэм. Удах тусмаа үнэд орно.

10. Бүхий л гэнэтийн зүйлд бэлэн байж өөрийгөө удирдаж чадвал хорвоо дээр боломжгүй бизнес гэж үгүй тул бүх зүйлд төлөвлөгөөтэй байж төлөвлөгөөгөө ягштал дагаарай.

Танд амжилт хүсье.

Он гарснаас хойш нийт 255 газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ
Он гарснаас хойш нийт 255 газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.