Оюутолгойн гүний уурхай Монгол Улсад ямар ашигтай юм бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн гүний уурхай Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

May be an image of 6 people and people standing

/2023.03.13/: Оюу Толгой төслийн далд уурхайн өрөмдлөг эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрээр,

Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлалаа.

Жилийн өмнө Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж байлаа.

May be an image of 5 people

Оюу Толгойн ордын нөөцийн 80 хувь нь гүний уурхайн хэсэгт оршдог. Тэгвэл өнөөдөр Оюу Толгой нь зэсийн баяжмалын ил уурхайн хүдэр дээр газрын гүний 1300 метрээс олборлосон хүдрийг нэмж ашиглах боломж бүрдэж байна.

Оюу Толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалттай бөгөөд бүрэн ашиглалтад орсноор манай улс олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэг болж, эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа 3 дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлох юм.

2022 оны тухайд Оюу Толгой компани 1.4 тэрбум долларын борлуулалт, 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулаад байгаа.

Оюу Толгойд одоо 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь манай Монгол ажилчид байна.

Гол, нуурын мөс нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа
Гол, нуурын мөс нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.