Дугаар сургуулийн багш: Аравдугаар сарын 1-н хүртэл түр хөтөлбөрөөр хичээллэ гэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугаар сургуулийн багш: Аравдугаар сарын 1-н хүртэл түр хөтөлбөрөөр хичээллэ гэсэн

-Ачаалал эрс нэмэгдэх ч цалин нэмэгдэхгүй нь-

Монголчууд бид сүүлийн хоёр жил шахуу хөл хорионд ороод буй. Энэ хугацаанд их багагүй хүн бүр л гарзтай, алдангитай байсан юм. Үүнээс нийгэм даяараа харамсаж байгаа хэсэг бол бага ангийн сурагч хүүхдүүд. 2019 онд А үсэг сурах гээд сургуулийн босго алхаачгүй байхад нь хорио эхлээд, онлайн хичээл орж эхэлсэн . Улмаар хүүхдүүд хичээл хийж байгаа нэр дор эцэг эхээрээ хичээлээ хийлгээд дүнгээ авчихдаг болсон нь нууц биш.

- Онлайнаар хичээл орох нь хэр үр дүнтэй байна вэ?

-Цар тахлын үед багштайгаа харьцах нь танхимаар ордог байсан үеэ бодвол сул, бүрэг болсон. Онлайнаар хичээл ороход дүрс, дуугаа хаачхаад л цаанаа тоглоод байгаа болтой байдаг.

-Хүүхдүүд хичээлээ яг хийж байна уу? Цалгардах тал ажиглагдсан уу?

-Эцэг эхчүүд нь хүүхдэдээ анхаардаг бол онлайнаар ороход ч цалгардах зүйлгүй байгаа. Сурах үйл нь зөвхөн багшаас шалтгаалахгүй эцэг эх, сурагч ч мөн хамааралтай байдаг тул хүүхдийнхээ хичээлд нь санаа тавьдаг эцэг эхчүүд бол хичээлийн цагаар анхаарлыг нь төвлөрүүлж хамт сурдаг.

- Танай анги нийт хэдэн хүүхэдтэй вэ?

-41 хүүхэдтэй. Гэртээ том хүнгүй, датагаар орохоо мэдэхгүй хүүхэд ч бий. Зарим эцэг эхчүүд бүр худлаа яриад зуслан дээрээ байна аа гэж хэлээд л салгачих тохиолдол ч гарсан.

-Жирийн үед суралцаж гуравдугаар ангиа төгссөн хүүхэд ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ. Танай ангийн хүүхдүүд ур чадвараа эзэмшиж чадсан уу?

-Шалгаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Цахим хичээл ороход хүүхдүүд боломжийн байсан. Асуусан асуултад хариулаад харилцан ярьж байгаа сурагчид байхад хоол унд эргүүлээд яваад өгөх хүүхдүүд ч байсан. Бүгдийг нь танхимаар шалгаж үзээгүй болохоор яг практикаар мэдэхгүй байна. Одоо танхимаар ороод л жинхэнэ энэ асуултыг хариуг олно доо.

-Хичээлийн жилийн эцэст дүн гарахад хэр бодитой дүн гарсан бэ?

-Яам ч биднийг дүнг нь уян хатан гаргах чиглэл өгсөн. Бид ч үүнтэй санал нэгдэж хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүд, хамтран ажилласан эцэг эхчүүдэд “УРМЫН” дүн өгсөн. Танхимаар хичээллэдэг үед үнэлдэг байсан үнэлгээнээс тэс өөр гарсан байгаа.

-Танай ангийн нийт 41 хүүхдээс хичээлийн агуулгаа бүрэн судлаагүй, хоцрогдолтой байгаа хэдэн хүүхэд байна вэ?

- Нийт хүүхдүүд дээрээ авч үзвэл их л хэцүү дээ.

нлайнаар хичээллэх тал дээр таны байр суурийг сонсъё. Цаашид онлайнаар орвол ямар арга хэмжээ авах вэ?

-Цаашдаа танхимаараа орсон нь илүү өгөөжтэй. Танхимд амьд харьцаа өрнөдөг нь хүүхдүүдийг хамтаараа сурч, хөгжихөд түлхэц болдог. Нэгнийхээ ойлгоогүй зүйлсэд туслаж байгаа нь хүртэл дэмтэй байдаг.

-Цаашдаа ахин хөл хорио тогтоовол хүүхдүүдийн боловсролд хэр сөрөг нөлөөтэй байх вэ?

-Суурь мэдлэг муутай хүүхдүүд л торних байх. Гурван жилийн хичээлийн агуулгаа бүрэн эзэмшээгүй шахуу байна. Суурь мэдлэг муутай хүүхэд цаашид хөгжих гэж хэцүү шүү дээ.

-Энэ жилийн хичээлийн агуулгад өмнөх жилийн сургалтын хөтөлбөрөө шингээх үү?

-Одоогоор бидэнд тийм чиглэл өгөөгүй. Аравдугаар сарын нэгэн хүртэл түр хөтөлбөрөөр хичээллэнэ гэсэн.

-Ачаалал хэр нэмэгдэх бол 5/9 зарчмаар хичээллэхэд?

-Таван өдөр танхимаар таван өдөр цахимаар хичээллэнэ гэж байгаа юм. Миний хувьд өглөө нь тал хүүхдэдээ цахимаар хичээлээ илтгэл бэлтгэж ороод өдөр нь 13:30 цагаас сургууль дээрээ ирж үлдсэн хүүхдэдээ танхимаар хичээлээ заана гэж байгаа юм. Энэ нь багшийн ачааллыг эрс нэмнэ. Цалин дагаад нэмэгдэхгүй гэж байгаа юм тэгээд. Энэ тогтолцоо нь хэцүүхэн л байна.

-Онлайнаар ороход багш нарт хэр ачаалалтай байсан бэ?

-Жилийнхээ хөтөлбөрийн дагуу өдөр бүр ппт бэлдэж, үүнийгээ тайлбарлаад гэрийн даалгаврыг нь өдөр бүр шалгаж сүүлдээ ээдрээд ярьж ч чадахгүй, байнга дэлгэц ширтсээр байгаад нүд хүртэл өвддөг болсон.

Афганистанд хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна
Афганистанд хүүхдүүдийн ирээдүй бүрхэг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.