81 настай мэдрэлийн эмчийн “Ой санамжаа сайжруулах 7 алхам“ зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

81 настай мэдрэлийн эмчийн “Ой санамжаа сайжруулах 7 алхам“ зөвлөгөө

Richard Restak MD

/2023.2.3/ Мартаж, санах асуудал сүүлийн үед хүмүүст их болсон. Үүнийгээ "Ковидын улмаас ийм боллоо" гэх нь бий. Гэвч энэ дан ганц үүнтэй холбоогүй.

Ер нь хүний тархинд яг л бие шиг байнгын дасгал сургуулилт хэрэгтэй байдаг ажээ. Үүнийг үл ойшоовол алцхеймерээс эхлээд элдэв өвчин тусах магадлалтай. Тэгвэл 81 настай мэдрэлийн эмч, профессор Ричард Ристакийн хэдэн арван жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн өгч буй дараах 7 зөвлөмжийг хүргэе.

Нэг: УРАН ЗОХИОЛЫН НОМ УНШ

Уран зохиолын ном нь эхнээсээ авахуулаад дуусах хүртлээ таны тархинд тухайн бүтээлийн дүрүүд, үйл явдлуудын логик дараалал зэргийг санах дасгал болдог.

Олон жилийн хугацаанд ой санамжаа алдсан өвчтөнүүдийг анзаараад байхад тэд уран зохиолын ном уншихаа больсон байдаг.

Хоёр: МУЗЕЙ, УРАН ЗУРГИЙГ ЗҮГЭЭР НЭГ ХАРААД Л ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ

"Барууны дэн буудал" Эдвард Хоппер, 1957

"Барууны дэн буудал" гэх Эдвард Хопперийн зурсан зураг бол миний ажиглах дуртай зургийн нэг.

Эхлээд энэ зураг дээрх жижиг хэсэг бүрт анхаарлаа хандуул. Дараа нь зургаас холдон явах үедээ тэдгээрийг сэргээн санахыг оролд.

Тухайлбал, та бүсгүйн ард талд байгаа ширээний цагийг анзаарсан уу? Наад талын хүрэн буйдан дээр хувцас тохож орхисныг санаж байна уу? Зурагт дүрслэгдсэн зүйлсийн өнгийг, өрөөний зохиомжийг эргэн санаж чадаж байна уу?

Энэ дасгалыг музей үзэхдээ, эсвэл урлагийн бүтээл үзэж явахдаа хийж болох юм.

Гурав: 90 МИНУТ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ УНТ

Өдрийн 13-16 цагийн хооронд 30-90 минут унтах нь хүний тархины ой санамжийг сайжруулдаг. Энэ цаг хугацаанд гүн нойрсож чадвал шөнийн нойрыг ч нөхөж чаддаг болохыг зарим судалгаа баталсаар байна.

Хэрэв та шөнө нойргүйдэлтэй тулгардаг бол өдрийн энэ цагт унтаад ав. Энэ нь таны шөнийн нойргүйдлийг нөхөхөөс гадна ой санамжийг сайжруулдаг.

Сүүлийн жилүүдэд би өдөрт 90 минут унтахад өөрийгөө сургаж байгаа. Миний мэдэх зарим хүн өдөрт 15 минут унтаж босоод хангалттай сэргэж чаддагийг ч мэдэх юм байна.

Дөрөв: ШОУДАХДАА Ч ТАРХИНЫ ДАСГАЛ ХИЙ

Найз нөхөдтэйгээ наргиж цэнгэхийнхээ өмнө асуулт, хариултын тоглоом тоглож байвал ямар байна?

Асуулт тавих хүн 20 асуулт тавьж, үлдсэн нь түүнд хариулна. Асуултад хариулах явцад таны тархи өмнөх ой дурсамжуудыг сэргээхээр эрчимтэй ажиллах болно.

Эсвэл шатар, даам тоглох ч муугүй.

Тав: ТАРХИНД ХЭРЭГТЭЙ ХҮНС ХЭРЭГЛЭ

Харвардын Анагаах ухааны сургуулийн хоол тэжээлийн мэргэжилтэн дараах хүнсийг тархины тэжээл хэмээн нэрлэж байна.

  • Жимс, шош
  • Солонгын өнгөтэй /тод өнгөтэй/ хүнсний ногоо
  • Антиоксидант
  • Ургамлын гаралтай уураг
  • Самар
  • Эслэгээр баялаг хоол хүнс, исгэсэн хүнс
  • Тос
  • Омега
  • Цагаан идээ
  • Халуун ногоо

Шоколаданд дуртай хүмүүст сайхан мэдээ дуулгахад какао мөн тархины тэжээлд ордог болохыг 2020 оны судалгаагаар нотолжээ.

Зургаа: ЭРГЭЖ САНАХАД ХЭЦҮҮ ЗҮЙЛСТЭЙ "НОЦОЛД"

Эхнэрийн маань нохойг Schipperke (дуудлага: “SKIP-er-kee”) гэдэг. Энэ нохойны нэрийг санахын тулд би өөр зүйлсээр орлуулж боддог.

Тиймээс санахад хэцүү зүйлсийг өөр утга руу дүйцүүлэн шилжүүлж байж эргэн санахыг хичээж байгаарай. Жишээ нь, Оргодол гэдэг нэртэй хүнийг дуудахдаа "Хулигаан" гэх зэргээр эргэж санахыг хичээдэг талаар онигоо байдгийг санаж байгаа биз дээ.

Долоо: ИДЭВХТЭЙ АМЬДАР

82 мянга гаруй хүн оролцсон нэгэн судалгаагаар биеийн хөдөлгөөн хийдэггүй 50-60 настнуудын тархи, биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийдэг 80-аас дээш настнуудын тархинатай адил байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, биеийн хөдөлгөөн хийдэг хүмүүс идэвхгүй хүмүүстэй харьцуулахад ой санамжаа алдах эрсдэлд өртөх нь бага.

Жишээ нь, явган алхахгүйгээр үргэлж машин барьдаг байх, гадуур явган алхдаггүй, шатаар өгсдөггүй байх зэрэг зуршилтай бол идэвхгүй хүмүүс юм.

Гэрийн ажил хийх нь бас ой санамжид эерэг нөлөөтэй гэдэг сонирхолтой үр дүн бий.

Эх сурвалж: cnbc

Б.Отгонтөгс: Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Монголд явж байгаа зүйл биш
Б.Отгонтөгс: Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Монголд явж байгаа зүйл биш
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.