Орос, Хятадын төмөр замыг холбосон гүүр ашиглалтад оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Хятадын төмөр замыг холбосон гүүр ашиглалтад оржээ

Tongjiang Nizhneleninskoye China-Russia Bridge completed | CNN Travel

/2021.08.30/: Орос, Хятадын төмөр замын системийг холбох шинэ гүүрийг 2021 оны наймдугаар сарын 17-нд буюу сүр дуулиантай нээлт хийснээс хойш долоон жилийн дараа барьж дуусгажээ.

Төслийн бүтэн нэр нь Хятад-Оросын Тунцзян-Нижнелененинское гүүр юм. Энэ нь Хятадын алс зүүн хойд Хэйлунцян мужийн Тонгжян хотыг, Амур мөрний эрэг дагуу ОХУ-ын хил залгаа Нижнеленинское хоттой холбох юм байна.

Энэ нь Хятадын зүүн хойд төмөр замын сүлжээг одоо Оросын Сибирийн төмөр замтай холбох боломжтой гэсэн үг юм. Гүүрний урт нь 2215 метр (7,300 фут) бөгөөд долоон жилийн турш барьжээ. Хоёр улс 2014 оны хоердугаар сард гүүрний барилгын суурийг тавих ёслолыг зохион байгуулж байсан. Гүүрний барилгын ажил 2019 онд дууссан ба замын сүүлийн хэсгийг наймдугаар сарын 17-нд тавьж дуусгажээ.

Гүүрний дийлэнх буюу 1,886 метр (6,200 фут) нь Хятад улсын талд байрлаж байна.

Тунцзян-Нижнелененинское гүүр нь дэлхийн хамгийн том хоёр улсыг холбосон цорын ганц гүүр биш юм. 2019 онд БНХАУ-ын Хэйхэ, ОХУ-ын Благовещенск хотыг холбосон ачааны машинаар тогтмол ачааг тээвэрлэх боломжтой автомашины гүүрэн зам нээсэн байна.

ОХУ, БНХАУ-ын анхны хил дамнасан гүүр удахгүй ашиглалтанд орно

Эдгээр хоёр хот нь Голландын архитекторуудын UNStudio компаний бүтээсэн дэлхийн хамгийн анхны хил дамнасан кабел машины замтай болохоор ажиллаж байна. Энэ төсөл бүрэн дууссан тохиолдолд найман минутын дотор нэг улсаас нөгөө улс руу жуулчдыг тээвэрлэх боломжтой болох юм байна. Үүнээс гадна Хятадын хамгийн хойд хэсэгт орших мөнх цэвдгээр бүрхэгдсэн Мохэ хот нь 2019 онд Бээжин рүү хурдны замаар холбогдсон байна.

Тунцзян-Нижнелененинское гүүр нь Хятадын “Нэг бүс ба нэг зам” нэртэй төслийн хүрээнд хийгдсэн хамгийн сүүлийн төсөл бөгөөд Евразийг дэд бүтцээр холбох зорилготой юм. Эрх баригч Хятадын Коммунист Нам (ХКН) Хятадаас Лондон хүртэл төмөр замаар зорчих боломжтой болгох зорилго тавьснаар тив дамнасан гүүрийг барих чухал алхам болсон юм байна.

Хятадын үндэсний радиогийн мэдээлснээр, гүүр ашиглалтад орсноор Хятадын Хэйлунцян мужаас Тунцзян хотоор дамжин Москва хүртэлх төмөр замын тээврийн зайг 809 километр (500 миль)-ээр богиносгосноор, тээвэрлэлтийн хугацааг 10 цагаар багасгах ба уг гүүр нь жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: cnn.com

Ковидоос шалтгаалсан шингэн хүчилтөрөгчийн эрэлт НАСА-д нөлөөлж байна
Ковидоос шалтгаалсан шингэн хүчилтөрөгчийн эрэлт НАСА-д нөлөөлж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.