/2021.08.30/: Коронавирусын улмаас Америкийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдэд хэрэглэх хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байгаа нь сансрын салбарт нөлөөлж байна.
Учир нь хөчилтөрөгчийг пуужингийн түлшинд ашигладаг байна. НАСА болон United Launch Alliance нь хиймэл дагуул хөөргөхөө аль хэдийн хойшлуулжээ. Элон Маск ч мөн энэ эрсдэлийн талаар анхааруулжээ.
COVID-19 өвчний тархалт энэ зун эрс нэмэгдсэнээр сансрын хөөргөх станц руу шилжүүлэх ёстой байсан шингэн хүчилтөрөгчийн хангамж нь эмнэлгүүд рүү чиглэснээр АНУ-ын сансрын хөлөг хөөргөхөд асуудал учруулж байна гэж Bloomberg мэдээлэв.
КОРОНАВИРУСЫН шинэ дэгдэлтийн улмаас хүчилтөрөгчийн онцгой хэрэгцээ нь НАСА-гийн (spaceport) сансрын хөлгийн буудал байрладаг Флорида мужид үүсчээ.
Шингэн хүчилтөрөгчийг пуужинд түлш болгон ашигладаг сансрын салбар нь хөөргөлтийн хоцрогдолд санаа зовниж байгаа ч хүчилтөрөгчийн аппаратанд орох ёстой өвчтөнүүд давуу эрхтэй байх нь мэдээж юм. "Хүмүүс хүчилтөрөгчийг нэн тэргүүнд хүртэх ёстой" гэж АНУ-ын шахмал хийн холбооны техникийн болон зохицуулалтын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ричард Крейг хэлэв.
NASA болон United Launch Alliance (Boeing болон Lockheed Martin-ийн хамтарсан компани) наймдугаар сарын 27-нд азотын ханган нийлүүлэгч Airgas компанид тулгарч буй хязгаарлалтаас шалтгаалан Landsat 9 хөлгийн дэлхийг ажиглах хиймэл дагуулыг хөөргөхөө есдүгээр сар хүртэл хойшлууллаа гэж мэдэгджээ.
"Цар тахлын улмаас эмнэлгийн Шингэн Хүчилтөрөгчийн өнөөгийн хэрэгцээ, шаардлага их байгаа тул шингэн азотыг нийлүүлэлтэд нөлөөлсөн" гэж НАСА тайлбарлав. Airgas компанийн төлөөлөгч "цар тахлын үед эмнэлгийн хүчилтөрөгчийн шаардлагатай эрэлт хэрэгцээг хангахын тулд боломжтой бүх нөөцийг төвлөрүүлж байна" гэжээ.
Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX корпорацийн ерөнхийлөгч Гвинне Шотвелл наймдугаар сарын 24-нд хүчилтөрөгчийн хангамж, нөөцтэй байгаа бүх ханган нийлүүлэгчдэд тус компанитай холбогдохыг уриалав.
"Мэдээжийн хэрэг, эмнэлгүүд шаардлагатай хүчилтөрөгчтэй гэдгийг бид анхаарч үзэж байна. Гэхдээ шингэн хүчилтөрөгчийн нөөцтэй байгууллагууд надад имэйл илгээж мэдэгдэнэ үү" гэж тэрээр сансрын симпозиум дээр хэлжээ. "Энэ бол эрсдэл, гэхдээ хязгаарлах хүчин зүйл биш" гэж Элон Маск Твиттер хуудсандаа SpaceX-ийн хөөргөлтийн хүчилтөрөгчийн хангамжийн талаар бичжээ.
SpaceX нь Falcon 9 пуужин тээврийн хэрэгсэлийн хөдөлгүүрийн түлшиндээ метан болон шингэн хүчилтөрөгчийг ашигладаг байна. Dragon сансрын ачааны машинтай Falcon 9-ийн дараагийн хөөрөлтийн нээлт наймдугаар сарын 29-ний өглөө Олон улсын сансар судлалын төвд болох юм байна.
Эх сурвалж: forbes.ru