/2021.08.30/: Эстони улс парламентад Ерөнхийлөгчийн ээлжит бус содон сонгууль явуулах гэж байна.
Даваа гарагт болох санал хураалтанд ганцхан нэр дэвшигч оролцох бөгөөд 30 жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээснээс хойш Балтийн энэ улсад урьд өмнө болж байгаагүй нөхцөл байдал үүсчээ.
Ерөнхийлөгч Керсти Калжулайдын таван жилийн хугацаа аравдугаар сарын 10-нд дуусах бөгөөд 101 суудалтай Риигикогу парламентад хууль тогтоогчид түүний албан тушаалд суух шинэ төрийн тэргүүнийг сонгох юм.
Бямба гарагт нэр дэвшигчдийг бүртгэх сүүлийн хугацаа байсан бөгөөд Эстонийн Үндэсний музейн захирал Алар Карисаас өөр хүн бүртгүүлээгүй тул тэрээр цорын ганц нэр дэвшигч болж байна. Улсын аудитор асан Карис бол шаардлагатай 21 хууль тогтоогчоос дэмжлэг авч чадсан цорын ганц хүн юм.
Ганцхан нэр дэвшигчтэй болох сонгууль нь тус улсыг мухардалд оруулаад байгаа тул зарим улстөрч Эстонийн Ерөнхийлөгчийн сонгуулийн цогц системийг бүрэн шинэчлэхийг уриалжээ.
Зарим Эстоничууд Ерөнхий сайд улс төрийн хамгийн том эрх мэдэл эзэмшдэг тул улс төрийн тэргүүний албан тушаалыг бүхэлд нь халах естой гэж үзэж байгаа юм.
Батлан хамгаалахын сайд асан, дипломатч Жаак Жыерют саяхны өгсөн ярилцлагадаа "нэг нэр дэвшигчтэй сонгууль нь хуучны ЗХУ-ын үед хамаарна. Энэ нь ёс зүйгүй асуудал хэдий ч хачирхалтай нь хууль зөрчихгүй” гэж өгүүлжээ.
Нэгэн цагт ЗХУ-ын Бүгд Найрамдах улс байсан 1.3 сая хүн амтай Эстони улс нь 1991 онд тусгаар тогтнолоо эргүүлэн авч, одоо ЕХ, НАТО-гийн гишүүн орон болсон.
Хэрвээ ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог байсан бол либерал Калжулайд хоёр дахь удаагаа нэр дэвших байсан. Эстонийн анхны эмэгтэй ерөнхийлөгч олон нийтийн дунд харьцангуй алдартай нэгэн хэдий ч тэрээр улстөрчид болон засгийн газрыг ихэд шүүмжилдэг учраас хууль тогтоогчдоос маш бага дэмжлэг авдаг.
Эстони Улсын баруун төвийн эвслийн Засгийн газрыг бүрдүүлдэг Ерөнхий сайд Кажа Калласын шинэчлэлийн нам болон төв нам Карисыг дэмжиж байна.
Хоер тал Карисыг Эстонийн нийгмийг сайн ойлгодог, эрдэм шинжилгээний суурь мэдлэг сайтай ба Эстонийн эрдэм шинжилгээний гол байгууллага болох Тартускийн Их Сургуулийг удирдаж байсан, аудитороор ажиллаж байсан давуу талтай гэж үнэлж байгаа ажээ.
Таллин Их Сургуулийн харьцуулсан улс төрийн дэд профессор Тони Саарц уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа боловч Карис бол гадаад бодлого тал дээр бол шинэ хүн гэдгийг цохон тэмдэглэжээ.
"Карис бол магадгүй дотоодын бодлогын асуудлаас маш сайн бэлтгэгдсэн улстөрч хэдий ч гадаадын бодлого ба дипломат ажлын практик туршлага байхгүй нэгэн" гэж Саарц Associated Press агентлагт ярьжээ.
Карис нууц санал хураалтаар сонгогдох ба парламентын гишүүдийн гуравны хоер буюу 68 санал авах хэрэгтэй. Удирдах эвсэл 59 саналтай байгаа бөгөөд тэрээр сөрөг хүчний гурван намаас дор хаяж есөн гишүүнээс дэмжлэг авч чадна гэж үзэж байна.
Популист баруун жигүүрийн ЭКРЕ нам өөрийн нэр дэвшигчийг санал болгосон боловч түүнийг бүртгэх хангалттай санал авч чадаагүй байна. Сөрөг хүчний жижиг нам болох консерватив эх орон нас Каристай хэд хэдэн асуудлаар санал нэг байгаа тул өөрийн хууль тогтоогчдоо санал хураалтад гар бие оролцохыг уриалжээ.
Үүний зэрэгцээ, социал демократ намыхан Калжулайд, Карис хоер дээр санал хуваагдаад байгаа ба тус намынхан одоогийн ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхэд парламентад цөөн гишүүн болон холбоотонтой тул гар мухардаад байгаа ажээ.
Хэрвээ хууль тогтоогчид даваа гаригт Карис нэр дэвшигчээс татгалзсан тохиолдолд, санал хураалтын дахин хоёр тойргийг Мягмар гарагт хийхээр төлөвлөсөн байна. Хэрэв энэ нь амжилтгүй болбол шинэ төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг есдүгээр сард санал өгөх тусгай 208 гишүүнд шилжүүлэн сонгох юм байна.
Эстонийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүрэг нь ихэвчлэн гадаадад улс орноо төлөөлж, дотоодын үзэл бодлын удирдагчаар ажилладаг. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч нь Эстони Улсын Зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Засгийн газрын гишүүдийг албан ёсоор томилж, хүчин төгөлдөр болгох хуульд гарын үсэг зурж, хуулийн саналд хориг тавих эрх мэдэлтэй байдаг.
Эх сурвалж: theguardian.com