125 сая хүнтэй Япон улсад өнгөрсөн онд 800 мянган хүүхэд төржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

125 сая хүнтэй Япон улсад өнгөрсөн онд 800 мянган хүүхэд төржээ

A boy holds a Japanese national flag during the New Year's appearance by the Japanese royal family at the Imperial Palace in Tokyo on January 2

/2023.01.24/: 125 сая хүн амтай Япон улсад өнгөрсөн онд 800 мянга хүрэхгүй хүүхэд төрсөн гэсэн тооцоо бий.

1970-аад онд энэ тоо хоёр сая гаруй байжээ. Дэлхийн олон оронд төрөлт удааширч байна.

Сүүлийн хэдэн арван жилд дундаж наслалт нэмэгдэж, өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаа ч тэдэнд туслах ажилчдын тоо буурч байгаа тул Японд энэ асуудал онцгой хурцаар тавигдаж байна.

Дэлхийн банкны мэдээллээр Япон улс одоо 65 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амын 28 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд наслалтаараа дэлхийд хоёрдугаарт орж байна. /Монако улс нэгт ордог/

Японы Ерөнхий сайд ноён Кишида Засгийн газраас хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүдэд зарцуулах зардлаа хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа хэлэв. Мөн дөрөвдүгээр сард энэ асуудалд анхаарлаа хандуулах төрийн шинэ агентлаг байгуулагдах талаар хэллээ.

Japan Prime Minister Fumio Kishida says country on the brink over falling  birth rate | Stuff.co.nz

Гэсэн хэдий ч Японы засгийн газар өмнө нь үүнтэй ижил төстэй стратегийг баримталж үзсэн ч төдийлөн амжилтанд хүрээгүй юм.

2020 онд судлаачид Японы хүн ам 2017 онд дээд цэгтээ хүрч 128 сая болсон бол энэ зууны эцэс гэхэд 53 сая хүрэхгүй болж буурна гэж таамаглаж байна. Албан ёсны мэдээллээр одоогоор хүн ам 125 сая хүрэхгүй байгаа аж.

Зарим шинжээчид насжилтын тогтолцоог өөрчлөхийн тулд одоо баримталж байгаа цагаачлалын хатуу хуулиудыг зөөлрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Төрөлтийн түвшин буурч байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэж, эмэгтэйчүүдийн боловсрол, ажил хөдөлмөр, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, цөөн хүүхэд төрүүлэхийг сонгож байгаагаас шалтгаалж байна гэж үзэж байна.

Японы хүн амын ердөө 3 орчим хувь нь гадаадын иргэд байдаг бол Их Британид 15 хувь нь байдаг.

Эх сурвалж: ВВС

Политехник коллеж, МСҮТ-үүдэд ESEL хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Политехник коллеж, МСҮТ-үүдэд ESEL хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.