“Ард түмний нүдийг боож, амыг таглаж, чихийг бөглө”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ард түмний нүдийг боож, амыг таглаж, чихийг бөглө”

Үндсэн хуулийн Цэц 9 гишүүнтэй.

Иргэнээс ирсэн өргөдлийг маргаан үүсгэх эсэхийг Цэцийн гишүүн өөрийн санаачилгаар шийдвэрлэх эрхтэй. Энэ удаад Цэцийн гишүүн Г.Туулхүү иргэн Ж.Баянмөнхийн гаргасан дагуу мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.

Мэдээлэл нь, Хяналт шалгалтын тухай хуульд заасан дараах албан тушаалтнуудыг нийтийн сонсголд оруулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх юм. Үүнд:

  1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн,
  3. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн,
  4. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн,
  5. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга,
  6. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,
  7. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн,
  8. Төрийн албаны зөвлөлийн гишүүн,
  9. Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч
  10. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга,
  11. Үндэсний статистикийн хорооны дарга,
  12. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлд “Нэр дэвшигчийн сонсгол” гэж бий. Үүнд:

29.1.Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:

29.1.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;

Нэр дэвшигчийн сонсгол нь баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ хэмээн заасан байдаг.

“Сонсголоор томилох эсэх шийдвэр ерөөсөө гаргадаггүй, харин УИХ-ын хуралдаанаар шийдвэрийг гаргадаг. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг ямар журмаар томилохыг хуулиар тогтоох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр УИХ-д өгсөн байдаг. Иймд одоогийн хуулийн зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигчийн сонсгол хуульчлагдсан” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ярьсан байна.

Энэ нээлттэй сонсголоос нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг мэдээллийг нийт иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд авдаг. Гэтэл иргэд, олон нийтийн хяналтыг үгүй хийх хүсэл чухам яагаад төрөх болов?

Ард түмний нүдийг боож, амыг таглаж, чихийг бөглөж байгаад дээрх албан тушаалтнуудыг сэмхэн томилчих нь хэнд ашигтай байх болов гэх асуулт эрхгүй төрнө.

Хариултыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр өгөх нь.

ТАНИЛЦ: Бөхийн барилдааны энэ сарын хуваарь
ТАНИЛЦ: Бөхийн барилдааны энэ сарын хуваарь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.