ТАНИЛЦ: Бөхийн барилдааны энэ сарын хуваарь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Бөхийн барилдааны энэ сарын хуваарь

May be an image of 5 people

/2022.11.03/: Бөх сонирхогчдодоо Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны 11 дүгээр сарын хуваарийг хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын хуваарь:

11 сарын 11, 12-ны өдрүүдэд 1993 оны Дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт, МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн,

11 сарын 12-ны 15:00 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй)

11 сарын 13-ны 12.00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан (бөхийн тоо хязгааргүй),

11 сарын 19-ний 12:00 цагаас Монгол улсын харцага Ж.Борын нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

11 сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

11 сарын 26-ны 12:00 цагаас Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан,

11 сарын 27-ны 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй) тус тус Монгол бөхийн өргөөнд болно.

Эх сурвалж: МҮБХ

Өсвөрийн хоккейчид ОХУ-аас алтан медал хүртлээ
Өсвөрийн хоккейчид ОХУ-аас алтан медал хүртлээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.