/2021.08.24/: Дэлхийн баян улсууд цахилгаан машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж 2030 он гэхэд 145 сая машин ашиглалтанд орсон байна гэж зарим засгийн газар мэдэгдээд байна.
Цахилгаан машин нь агаарын бохирдлыг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэх хэдий ч цахилгаан машины батарей нь байгаль орчинд удаашруулсан бөмбөг мэт аюул учруулхаар байна. 2030 он гэхэд 12 сая тонн литий-ион батарей ажиллагаанаас гарахаар тооцоо гарчээ. Эдгээр батарейг үйлдвэрлэхэд асар олон тооны түүхий эд ашигладаг ба үүнд литий, никель болон кобальт зэрэг металлууд ордог. Эдгээр металыг олборлоход тухайн бүс нутгийн цаг агаар, хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлж, хүний эрх зөрчигдөж, бохирдол дунд насаараа амьдрах болно.
Автомашины бизнес шинэчлэл хийж эхлэхтэй зэрэгцэн цахилгаан машины хугацаа дуусахад хэрхэхээ мөн ашигтай эрдэсийн олборлолтыг багасган, нөөцийг эргэлтэнд оруулах асуудлыг одооноос төлөвлөх хэрэгтэй гэж зөвлөхүүд зөвлөж байна.
Дахин боловсруулах
Ашиглагдахаа больсон батарейг задлаж, үнэт металлуудыг нь гарган авах ажлыг шийдэх ажилд олон зуун мянган долларыг старт-ап компаниудад зарцуулж байна. Дэлхийн эдийн засгийн форумын санхүүгийн тогтолцооны программыг тэргүүлэгч Жеймс Пеннингтон хэлэхдээ, "хэрвээ бидэнд байгаа нөөц материалаа дахин ашиглахаасаа илүү эхлээд эргэлтэнд оруулсан бүтээгдэхүүнийхээ хэрэглээний хугацааг уртасгах явдал юм" гэжээ.
Лунд их сургуульд байгаль орчны судлаач Жессика Рихтер, цахилгаан автомашины батарейн эхний хэрэглээ дуусахад түүний гаднах сав үлдэж байгаа гэв. Эдгээр батарейг автомашинд ашиглах өөр арга байхгүй ч өөрөөр нэмэлт энергийг хураах замаар буюу нарны эрчим хүч хурамтлуулах эсвэл салхин цахилгаан станцын үүсгүүр болгон ашиглаж болох юм.
Хэд хэдэн компани туршилт явуулж байна. Цахилгаан эрчим хүчний Enel Group компани нь Nissаn Leaf машины үйлдвэрлэлээс буулгасан 90 аккумляторыг Испаний алслагдсан Мелилье хотод эрчим хүчний агуулах болгон ашиглаж байна. Харин Их Британий эрчим хүчний Powervault компани өөрийн хамтрагч Renault-тай хамтран ашиглалтаас гарсан батарейг ахуйн эрчим хүч хуримтлуулахаар ажиллаж эхэлсэн байна.
Лондонгийн Powervault компаний оффист литий-ион аккумляторыг шалгахаар байрлуулжээ. Литий-ион аккумляторыг цахилгаан автомашинд хэрэглэсний дараа ахин эрчим хүч хуримтлуулах хэлбэрээр ашиглах нь хор ихтэй хар туглаганы хүчилтэй батарейг орлох давуу талтай. Одоогоор дэлхий дээр ашиглаж байгаа машины 60% нь хар тугалганы хүчилтэй батарей ашиглаж байгаа бол Африкийн орнуудад 20% нь нарны эрчим хүчний хураагуур болгон ашиглаж байна. Хар тугалган хүчлийн батарей нь зарим тохиолдолд хэт их халуунаас болоод ердөө хоёрхон жил л ашиглагддаг. Эдгээр батарей нь хэт их халснаас болж задрах тохиолдол байдаг ба хар тугалганы байгал орчинд үзүүлэх хор хөнөөл их бөгөөд балчир хүүхдүүдийн тархины хөгжилд уршигтай байдаг. Харин литий-ион батарей хамаагүй хор хөнөөл багатай ба эрчим хүчийг илүү удаан хадгалах чадвартай ажээ.
Дахин ашиглах уралдаан
Литий-ион батарейг ахин ашиглах үйлдвэрийг TESLA компани Невада мужид барьж эхэлснээ наймдугаар сарын тайландаа дурдсан бол Невада мужийн Карсон-Сити хотод байралдаг Redwood Materials компани дахин боловсруулалт хийхээр төлөвлөн 700 сая доллар цуглуулаад байгаа ажээ. Үйлдвэрлэгчид ашиглагдахаа больсон батарейг хүлээн авч зэс, кобальт зэргийг салган авч цэвэрлээд ахин ашиглуулахаар бусад компаниуд руу илгээдэг байна.
Эх сурвалж: theguardian.com