Манай улсын эрэгтэйчүүдийн 55 хувь нь, эмэгтэйчүүдийн 10 орчим хувь нь тамхи татаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын эрэгтэйчүүдийн 55 хувь нь, эмэгтэйчүүдийн 10 орчим хувь нь тамхи татаж байна

Тамхи нь зүрх судасны өвчин, хорт хавдар чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг өдөөгч хүчин зүйл болдог. Мөн тамхи татдаг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг их байхаас гадна цэвэршилтийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг байна. Харин эрчүүдийн хувьд бэлгийн сулралд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйл болдог.

-Манай улсын эрэгтэйчүүдийн 55 хувь нь эмэгтэйчүүдийн арваад хувь нь тамхи татаж байна. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн тамхины хэрэглээ өндөр байгаа аж. 2019 онд хийгдсэн судалгаагаар нийт өсвөр насны хүүхдүүдийн 14.5 хувь нь тамхи татдаг бөгөөд үүнээс эрэгтэй 20 хувь эмэгтэй найман хувь байна.

-Өсвөр насны охидуудын хувьд умай бүрэн гүйцэд хөгжөөгүй энэ үедээ тамхи татсанаар умайн гажиг үүсэж ирээдүйд эрсдэлтэй төрөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.Түүнчлэн өндгөн эсийг удаашруулж нөхөн үржихүйн үйл ажиллагааг алдагдуулж цаашид үргүйдэлд хүрэх боломжтой байдаг. Харин эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн сулралыг үүсгэж бэлэг эрхтнийг үхжүүлэн буцаж сэргэхгүй байдлыг үүсгэж давсагны хавдар болох эрсдэлийг дагуулдаг ажээ.

Буруу зуршлаасаа үүдэж эрүүл мэнд бусад зүйлээрээ хүнд хохирч байгаа олон тохиолдол байгааг Урогинекологийн мэс заслын эмч Б.Золбоо санууллаа.

Б.Баянзаяа

Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо
Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.