Сансрын нисгэгчдийн цалин хэд байдаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансрын нисгэгчдийн цалин хэд байдаг вэ

What Is The Difference Between An Astronaut And A Cosmonaut? - WorldAtlas

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хамгийн анх Юрий Алексеевич Гагарин задгай сансарт гарч удалгүй 1968 онд Аполло-11 баг саран дээр хөлийн мөрөө үлдээж хүн төрөлхтний хөгжлийн хувьд нэгээхэн том алхам болсон.

Өнөөдөр алсын зайн удирдлагатай роботууд бусад гаригууд дээр болон задгай сансарт үүрэг даалгавар гүйцэтгэж байгаа хэдий ч хүмүүс өөрсдөө гүйцэтгэх судалгаа шинжилгээний ажил дуусашгүй их. Иймд хийх үүрэг даалгавар болон ажиллах нөхцлөөс болоод мэдээж хүссэн хүн бүхэн нь сансрын нисгэгч болох боломжгүй. Сансрын нисгэгч болохын тулд боловсрол, туршлага, эрүүл мэнд гэсэн гурван үндсэн шалгуурт тэнцэх ёстойгоос гадна тухайн улсын иргэн байх ёстой гэсэн шаардлагууд тавигддаг байна.

2012 онд НАСА-д сансрын нисгэгч болох хүсэлтийг 6300 орчим хүн өгч байсан бол 2017 онд 18300 хүн сансрын нисгэгч болох хүсэлтийг тус бүр гаргаж байжээ. Энэ олон хүнээс хамгийн ихдээ 120 орчим хүнийг л дараагийн шатны ярилцлага, эрүүл мэндийн үзлэгт дууддаг. Ярилцлага, эрүүл мэндийн үзлэгийн дараа 8-14 хүн л тэнцэж үлддэг байна. Өөрөөр хэлбэл НАСА-н сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтад хамрагдах магадлал 0,02-0,08% байдаг байна.

Эдгээр хүмүүс ойролцоогоор 2 жилийн хугацаанд маш хүнд хэцүү бэлтгэл сургуулилтад гардаг. Харамсалтай нь тэднээс сансарт нисэхээсээ өмнө хүртэл бэлтгэлийн бааз дээр золгүй явдлаас болоод амь насаа хүртэл алдаж байсан тохиолдол байдаг. Өндөр шалгуур, хүнд нөхцөлд ажиллаж боловсорч ирсэн сансрын нисгэгчдийн цалин урамшуулал тэгвэл хэд байдаг юм бол оо? АНУ-ын НАСА-н сансрын нисгэгчдийн цалин хөлс, урамшуулал болон хангамжийг сонирхоцгооё.

Three from MIT graduate from NASA astronaut training | MIT News |  Massachusetts Institute of Technology

Хамгийн эхэн үеийн сансрын нисгэгчдийн цалин жилийн 8,330 ам.доллараас 12,770 ам.долларын хооронд байжээ. 1958 оны үеийн энэ ханш өнөөгийн ханшаар тооцвол 73,815 ам.доллараас 113,159 ам.доллар юм.

Neil Armstrong - HISTORY

Тэгвэл АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн алдартай сансрын баг болох саран дээр газардсан Аполло-11 бүрэлдэхүүний цалинтай харьцуулж үзье. Тус бүрэлдэхүүний Командлагч Нил Армстронгийн цалин 1969 онд нисэх үеэр нь 27,401 ам.доллар байсан бөгөөд өнөөгийн ханшаар 216,881.43 ам.доллар байгаа нь бүх цаг үеийн хамгийн өндөр цалинтай сансрын нисгэгч гэж Бостон Хэралд сонинд бичжээ.

Нил Армстронг нь саран дээр 2 цаг 40 минут алхсан бөгөөд үүндээ ямар нэгэн нэмэлт урамшуулал бодуулаагүй байна. Долоо хоногт 40 цаг ажилладаг байсантай үндсэн цалинг нь харьцуулж бодвол саран дээр байх хугацаандаа ойролцоогоор 33 ам.долларын цалин авч байсан бөгөөд өнөөдрийн ханшаар 261 ам.доллар юм. Хүн төрөлхтний хувьд том алхам хийсэн хүнд НАСА элдэв урамшуулал өгөөгүй нь сонирхолтой.

Харин Юрий Гагарин болон бусад ОХУ-н сансрын нисгэгчид 1960-д онуудад нэг удаагийн сансрын нислэгтээ зэрэг цолоосоо хамаарч 50-150 мянган рублийн /2.5-6.5 сая төгрөг/ нэг удаагийн урамшуулал авдаг байсан.

Neil Armstrong | Biography, Education, Moon Landing, & Facts | Britannica

Багийн бусад гишүүд ч мөн адил нэмэлт урамшуулалгүй байсан бөгөөд Эдвин “Базз” Алдрин харин жилийн 18,623 ам.доллар цалинтай байсан нь өнөөгийн ханшаар 147,402.75 ам.доллар байна. Харин Майкл Коллинс 17,148 ам.долларын жилийн цалинтай байсан нь өнөөгийн ханшаар 135,727.99 ам.доллар аж.

Өдрийн цай хоолны мөнгө 8 ам.доллар дэлхий дээр саран дээр ялгаагүй бүгд ижилхэн авдаг байсан байна. Байр хоол бүх юм нь цаанаасаа, ямар нэгэн зардал байхгүй байсан учир өнөөгийн ханшаар 63 ам.доллар гэдэг бас бага биш. Мөн тухайн үед сансрын нисгэгчдийг засгийн газраас нь даатгалд хамруулдаггүй байж.

Аполло-11 багийнхан өөрсдөө даатгалын мөнгөө төлж дийлэхээргүй байсан учир мэргэн санаа олж муу зүйл тохиолдсон ч ар гэрийнхэндээ мөнгө үлдээх арга зам олжээ. Тэд худалдаалж болохуйц гарын үсэгтэй цааснууд бэлдээд нисэцгээсэн байна. Collectors Weekly-ийн мэдээлснээр эдгээр гарын үсэгтэй хавтаснууд өнөөдөр дуудлага худалдаагаар 5000 ам.доллароос дээш үнээр зарагдах боломжтой гэжээ.

Тэгвэл өнөө цагийн сансрын нисгэгчдийн цалин хөлс хэд вэ?

This is what it's like to walk in space and how NASA astronauts prepare -  CNN

АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд холбооны засгийн газрын цалингийн ерөнхий хуваарийн дагуу цалин авдаг бөгөөд тэд GS-11-ээс GS-14 хүртэлх цалингийн зэрэглэлд багтах боломжтой. Цалингийн зэрэг нь сансрын нисгэгчийн сурлагын амжилт, туршлага дээр суурилдаг. GS-11 ангиллын эхлэх цалин жилийн 56.983 ам.доллар буюу сарын 4748,6 ам.доллар байна.

Ажилласан жил гүйцэтгэлээсээ хамаараад G-12, G-13 ангиллууд нь тус бүр 10 шатлалтай. G-12 ангиллын сансрын нисгэгчийн дундаж цалин жилийн 73,090 ам.доллараас 75,240 ам.долларын хооронд багтдаг бол G-13 ангиллын ажилчдын цалин жилийн 86,911 ам.доллараас 89,467 ам.долларын хооронд байдаг. Харин хамгийн өндөр цалин авдаг GS-14 ангиллын сансрын нисгэгчид жилийн 117,810 ам.доллар авдаг байна.

Тэгэхээр өнөөгийн сансрын нисгэгчдийн дундаж цалинтай харьцуулахад Аполло-11 багийнхан хангалттай сайн цалин авч байжээ. Гэхдээ АНУ-д жилийн 56.000-120.000 ам.долларын цалин ямартаа ордог юм бол?

Бусад салбарын зарим орлоготой харьцуулбал:

  • 100.000 ам.доллар: Менежментийн салбар буюу удирдах албан тушаалтнуудын жилийн дундаж орлого ойролцоогоор 126.500 ам.доллар, хуулийн салбар 112.000 ам.доллар, Компьютер математик тооцоолол 96.800 ам.доллар;
  • 80.000-99.999 ам.доллар: Эмч техникийн ажилчид, бизнес санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид;
  • 60.000-79.999 ам.доллар: Эрүүл амьдралын хэв маяг болон биеийн хүчний мэргэжилтнүүд, нийгмийн шинжлэх ухааныхан, урлаг, дизайн, спорт, медиа, боловсрол болон номын сангийн мэргэжилтнүүд;
  • 50.000-59.999 ам.доллар: Барилга болон засвар үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, хамгаалалтын албаныхан

Сансрын нисгэгчидтэй ойролцоо цалин хөлс авдаг мэргэжлүүдийг дээр дурдлаа. Мөн муж, хотоосоо хамаараад цалин хөлс АНУ-д тэр бүр адилгүй бөгөөд байгууллага хоорондох цалингийн зөрүү маш их гэдгийг тооцож үзэх нь зүйтэй юм.

Сансрын нисгэгчдийн эдэлдэг өөр давуу талууд юу байдаг юм бол оо?

What salary do the astronauts of Russia and the USA receive?

НАСА-н ажилчдын хувьд төрийн албан хаагчид тул олон тооны тэтгэмж авах эрхтэй. Үүнд нь уян хатан ажлын хөтөлбөр болоод чөлөө олгох хөтөлбөрүүд, амьжиргааны өртгийг нэмэгдүүлэх, ажил олгогчоос эрүүл мэндийн даатгал төлдөг ба эрүүл мэндийн үйлчилгээг мөн ажил олгогч нь төлнө, өвчтэй байх үеийн ба жилийн цалинтай чөлөө, холбооны ажилчдын тэтгэврийн системд хамрагдах мөн хэмнэлттэй хуримтлалын төлөвлөгөөнд хамрагдах давуу талууд эдэлдэг байна.

АНУ-д эмнэлгийн үйлчилгээ тусламж маш өндөр өртөгтэй байдаг тул үүнийг нь төлнө гэдэг бол маш том хөнгөлөлт. Гэх мэтчилэн аваад үзвэл эрүүл мэнд тэтгэвэр гэсэн хамгийн их зардалтай хэсгийг нь халхалдаг учир тэдний цалин эсрэгээрээ өндөр гэж хэлж болохоор байна. Мөн амь насны даатгал хийлгэж болдог болсон өнөө цагийн сансрын нисгэгчдэд маш том тустай үйл явдал.

“Бид дэлхий дээрх хамгийн шилдэг ажлуудыг хийдэг. Бидний хийж буй ажил, цалин хөлс, ашиг тус гэх мэт зүйлсийг хамтад нь үзвэл НАСА-н гэр бүл байна гэдэг өөрөө маш том давуу тал” гэж НАСА-н цахим хуудсанд бичжээ.

Тэгвэл бусад улсын сансрын нисгэгчдийн цалинг сонирхоцгооё.

ESA: Европын сансрын агентлаг(ESA) нь Олон Улсын Сансрын Станц(ISS)-д маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Францын Парис хотноо төв байр нь байрладаг тус агентлаг нь Европын 22 орноос бүрддэг ба Европын холбооноос санхүүжилтээ авдаг.

Тэгвэл тус олон улсын агентлагийн сансрын нисгэгчдийн хөтөлбөрт шинээр элсэн орогчид нь А2 ангиллаар цалинждаг ба тухайн улс болгоноосоо хамаараад үнэлгээ нь өөр байдаг.

  • Франц: Сарын 5845,25 евро буюу жилийн 70.143 евро;
  • Герман: Сарын 5549,7 евро буюу жилийн 66.588 евро;
  • Их Британи: Сарын 4534,69 евро буюу жилийн 54.416 евро;

Харин дээд цалингийн ангилал нь А4 ба тус бүр

  • Франц: Сарын 8381,57 еюро ба жилийн 100.578 евро;
  • Их Британи: 6503,91 евро ба жилийн 78.046 евро;

ESA-н цалингийн давуу тал нь ESA-н гишүүн орнуудын үндэсний орлогын албан татвараас чөлөөлдөг тул нийт цалингийн хэмжээ нь ижил хүмүүсээс хамаагүй өндөр цалин гар дээрээ авдаг.

JAXA:

Over 4,000 people apply to be astronauts with Japan's space agency | The  Japan Times

Японы сан сансрын нисгэгчдийн дундаж цалин жилийн 5.816.420 иен ба жилийн урамшуулал цалин нэмж 133.196 иен авдаг байна. Шинэ ажилчдын (1-3жил) жилийн цалин 4.194.953 иен бол ахмад(+8 жил) туршлагатай сансрын нисгэгчдийн цалин 7.143.238 иен байна.

CSA:

Mission STS-127 | Canadian Space Agency

Канадын сансрын агентлагийн сансрын нисгэгчид анхлан элсэгчид, хөтөлбөр дүүргэгсэд болон сансрын даалгавар амжилттай биелүүлсэн гэсэн 3 шатлалтай цалингийн системтэй бөгөөд жилийн 91.300-178.400 ам.долларын хооронд байдаг.

Roscosmos:

Russian film crew to make first movie in space | KidsNews

2021 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн өдрөөр В.И. Путин сансрын нисгэгчдийн цалинг нэмэхээ амласан юм. Шинэчилсэн цалингаар сансарт нисээгүй сансрын нисгэгчдийн цалин 70% нэмэгдэж сарын 300.000 рубль харин сансарт даалгавар биелүүлсэн сансрын нисгэгчдийн цалин 50% нэмэгдэж сарын 500.000 рубль давуулж авдаг болно гэсэн.

SpaceX:

SpaceX launches amateur crew on private Earth-circling trip | Space News |  Al Jazeera

Space X нь одоохондоо өөрсдийн гэсэн сансрын нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөргүй ба НАСА-н сансрын нисгэгчдийг тээвэрлэж байгаа. Гэхдээ Илон Маск гариг хоорондын сансрын аялалд нухацтай хандаж байгаа учир SpaceX компани ямартай ч сансрын нисгэгчдийг өөрсдөө бэлдэж эхэлнэ гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэгэхээр тэд НАСА-тай өрсөлдөхүйц цалин санал болгох хэрэгтэй, мөн тэд хувийн компани учир НАСА-н цалингийн лимит жилийн 146.000 ам.доллар-г давуулах байх.

Аль ч улсын сансрын нисгэгчид тухайн улсынхаа дунджаас дээгүүр цалин авдаг ба нэмээд төрийн тусгай халамж хүртэцгээдэг байх нь. Арга ч үгүй, олон жилийн турш хүнд нөхцөлд бэлтгэл хийн, амь насаа эрсдүүлэн байж, задгай сансарт бага таталцлын орчинд судалгаа шинжилгээ хийн хүн төрөлхтний мэдлэгийн хүрээг тэлж байгаа хүмүүс юм.

Г.Түвдэндорж: Агаарын бохирдолтой тэмцэхэд Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
Г.Түвдэндорж: Агаарын бохирдолтой тэмцэхэд Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.