Хойд Солонгос зүүн эргийнхээ ойролцоо хоёр баллистик пуужин харважээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос зүүн эргийнхээ ойролцоо хоёр баллистик пуужин харважээ

Хойд Солонгос ням гарагт тус улсын зүүн эргийн орчимд хоёр богино тусгалын баллистик пуужин харвалаа. Энэ нь Пёньян сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийсэн тохиолдол бөгөөд "АНУ, Солонгосын хойгт цэргийн цуврал сургуулилт зохион байгуулж, бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна" хэмээн Хойд Солонгосын тал мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа болж байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хойд Солонгос ням гарагийн үдээс хойш Зүүн тэнгисийн чиглэлд богино тусгалын баллистик пуужин нэгийг харваснаас хойш ойролцоогоор гурван цагийн дараа ижил төрлийн хоёр дахь пуужинг хөөргөжээ.

Харвасан пуужингуудын нислэгийн зай, өндөр болон бусад үзүүлэлтийг БНСУ-ын цэргийн байгууллагууд нарийвчлан шинжилж байна.

Эх сурвалж: Reuters агентлаг

Шатахууны үнэ 300-1000 төгрөгөөр нэмэгдэж БОЛЗОШГҮЙ
Шатахууны үнэ 300-1000 төгрөгөөр нэмэгдэж БОЛЗОШГҮЙ
 
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.