Орон сууц, байранд гал гарсан үед ямар арга хэмжээ авах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууц, байранд гал гарсан үед ямар арга хэмжээ авах вэ

/2024.01.24/: Гал түймэр бол орон сууцны барилгад тохиолдож болох хамгийн аймшигтай, сүйрүүлэхүйц ослын нэг юм.

Гал гарсан тохиолдолд хүмүүс маш их сандардаг. Хэрхэн аюулгүй гадагш гарах вэ гэхээс эхлээд эсэн мэнд барилгаасаа гарах хүртэл хийх зүйлс маш их байдаг тул тэр хэмжээгээрээ их цаг алддаг.

Аюулгүй байдлын газрын зургийн баг орон сууцанд гарсан гал түймрээс амьд гарахад шаардлагатай мэдээллүүдийг бэлдсэнийг орчуулан хүргэж байна.

Орон сууцны байшин шатаж байгааг мэдмэгц та яаралтай арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Танай байшинд гал гарсан үед хийх ёстой зарим зүйлийг жагсаалаа:

  • Тайван байх. /хамгийн түрүүнд тайван байж нөхцөл байдлыг үнэлэх хэрэгтэй/
  • Яаралтай тусламжийн утсанд мэдэгдэх. /тэд түргэн шуурхай ирэх болно/
  • Яаралтай гарах. /хэрэв танайх доод давхарт байдаг бол/
  • Шалтай ойр байж, утаанаас хол байх. /утаа дээгүүр дэгддэг тул нам хэсэгт байх нь угаартах магдлалыг багасгана/
  • Хаалгыг онгойлгохын өмнө хаалганы бариулыг халуун байгаа эсэхийг мэдэр. /Гал танай хаалганы цаана гараагүй гэдгийг мэдэхэд тань туслах болно/
  • Бүх лифт, урсдаг шатнаас зайлсхий. /Галын үед гадагш гарахдаа зөвхөн жирийн шатыг ашигла/
  • Хамгийн ойрын шат эсвэл гарц руу оч.

Stay calm in an apartment building fire emergency:

Тайван бай

Та сандрах тусам алдаа гаргах магадлал өндөр болно. Орон сууцны гал түймрийн үед хүмүүс амархан сандарч эхэлдэг. Гэсэн хэдий ч та үргэлж тархи сийрэг байлгах хэрэгтэй.

Өмнө нь хийж байсан аюулгүй байдлын сургуулилтуудыг санаж, гадагш гарах алхамаа үргэлжлүүлээрэй. Танай амьдардаг орон сууцны барилгад яаралтай тусламжийн тэмдэг, аюулгүй байдлын график, нүүлгэн шилжүүлэх схемүүд хаана хаана байсныг эргэн санах хэрэгтэй. Дараа нь барилгаас аюулгүй гарах арга хэмжээний төлөвлөгөөг гарга.

Inform the authorities about a skyscraper fire

Шаардлагатай хүмүүст мэдэгдээрэй

Орон сууцны барилгууд нь санамсаргүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлдэг утаа мэдрэгчтэй байдаг хэдий ч манай улсын хувьд бараг л байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тийм учраас та яаралтай тусламжийн утас болон орон сууцныхандаа мэдэгдэх шаардлагатай. Сүүлийн үед орон сууцнууд тус тусын сошиал групптэй болсон шүү дээ.

Evacuate in the case of an apartment building fire emergency

Нүүлгэн шилжүүлэх

Орон сууцны гал түймрийн үед огтхон ч цаг алдаж болохгүй. Гал тархах уу үгүй юу гэдгийг бүү хүлээ. Гэрээс гарахад шаардлагатай зүйлсийг цуглуулж аюулгүй газарт яаралтай очих хэрэгтэй.

Бүх зүйлс аюултай болсон тохиолдолд зөвхөн урьдчилан бэлтгэсэн яаралтай тусламжийн цүнхээ л ав. Үүнд иргэний үнэмлэх, карт болон бусад хэрэгцээт зүйлс байх ёстой.

Хэрэв түймэр бага, удирдах боломжтой мөн та өөртөө итгэлтэй байвал галыг унтраахыг оролдож болно, эс тэгвээс нэн даруй нүүлгэн шилжүүлэх нь эхний сонголт гэдгийг анхаарна уу.

Get down low and stay out of smoke in a multi storey building

Доошоо болж, утаанаас хол байгаарай

Галын ослын үед илүү цэвэр, сэрүүн агаар шалны ойролцоо байдаг гэдгийг санаарай. Утаа нь дээшээ урсах хандлагатай байдаг. Хэрэв тэд доогуур байвал амьсгалахад хялбар байх болно. Утаанаас урьдчилан сэргийлэхийн тулд мөлхөх хэрэгтэй.

Feel the doorknobs before opening the door in a tall building fire evacuation

Хаалга онгойлгохын өмнө хаалганы бариулыг мэдэр

Хэрэв гал гарсан тохиолдолд боломжтой бол утаанаас зайлсхийхийг хичээ. Аюулгүй газар очихоор яарах хэрэгтэй ч хаалгыг шууд нээж болохгүй. Эхлээд хаалганы бариулыг мэдэр. Хэрэв хаалганы бариул халуун байвал хаалгыг онгойлгож болохгүй. Хэрэв сэрүүн байвал хаалгыг бага зэрэг онгойлгож, утаа, дулаан байгаа эсэхийг шалгана уу.

Хэрэв дулаан эсвэл утаа бага байвал аль болох доошоо болсон чигээрээ барилгаас гараарай. Их хэмжээний утаатай, халуун байвал хаалгаа хаагаад битүүмжлэн тусламж иртэл хүлээх хэрэгтэй.

Avoid all lifts, elevators and escalators in an high rise building fire emergency

Бүх лифт, урсдаг шатнаас зайлсхий

Та лифтийг гал түймрээс хурдан зугтаж, нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж бодож болох ч энэ нь таны хийж болох хамгийн дэмий алхам юм. Ихэнх лифтүүд гал түймрээс хамгаалах ямар нэг хамгаалалт байдаггүй. Иймээс орон сууцны галын ослын үед лифтэнд гацсан хүн хэт их утаагаар амьсгалснаас болж амархан үхдэг. Иймд зөвхөн аваарийн гарц, галын шатыг ашиглана уу.

Go to the nearest stairwell or fire exit

Хамгийн ойрын шат эсвэл гарц руу оч

Орон сууцны барилгууд нь хамгийн ойрын гарц, шатны хонгил хаана байгааг харуулсан аюулгүй байдлын зураг эсвэл аюулгүй байдлын тэмдэгтэй байдаг. Нүүлгэн шилжүүлэх бүдүүвчийг хурдан шалгасны дараа шууд хамгийн ойрын шат эсвэл гарц руу яв.

Галын шатаар гарахдаан хаалгаа хаахаа бүү мартаарай. Эдгээр хаалганууд нь ихэвчлэн галын аюулгүй байдлын механизмтай байдаг. Эдгээрийг хаасан тохиолдолд тэдгээр аваарын гарц руу гал тархах магадлал бага болно.

Эх сурвалж: safetymaps.com

Тэнгэр даатгалын зүгээс амиа алдсан гал сөнөөгчдийн ар гэрт 150 сая төгрөг өгөхөөр болжээ
Тэнгэр даатгалын зүгээс амиа алдсан гал сөнөөгчдийн ар гэрт 150 сая төгрөг өгөхөөр болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.