PISA: Монгол Улс математикийн ур чадвараар Азиас 1,2 жилийн хоцрогдолтой гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PISA: Монгол Улс математикийн ур чадвараар Азиас 1,2 жилийн хоцрогдолтой гарлаа

/2023.12.5/ PISA олон улсын сурах чадварын шалгалтын дүнг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас зарлалаа. Шалгалтыг 2022 онд авсан бөгөөд монголын 15 настай 7276 хүүхэд хамрагдсан юм.

Шалгалтыг математик, унших, байгалийн ухаан гэсэн гурван чиглэлийн хичээлээр авсан байна. Дараах үр дүн гарчээ.

МАТЕМАТИК:

Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээнд оролцсон 81 орноос 425 оноо авч, 47 дугаарт жагссан байна.

Математикийн хичээлийн тухайд Монгол үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Математикийн сорилуудад хамрагдсан Монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.

Харин Монгол тэмүүлэл, 11 дүгээр сургууль, Эрдмийн өргөө сургуулиудаас дэлхийн түвшинд хүүхдүүд үнэлэгджээ.

УНШИХ:

Унших чадварын үнэлгээ хамгийн муу гарсан байна. Ойлгох, эссе бичих, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудыг энэ шалгалтаар дүгнэдэг. Энэ чадвар 81 орноос 65 дугаар байранд орлоо.

Олон улсын үзүүлэлтээс таван жилийн хоцрогдолтой, азийн хүүхдүүдээс 2,5 жилийн хоцрогдолтой гэсэн үр дүн гарсан байна.

Монгол тэмүүлэл, Эрдмийн өргөө зэрэг сургуулиудаас дэлхийн түвшний хүүхдүүд мөн гарчээ.

БАЙГАЛИЙН УХААН:

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын (OECD) 81 орноос 53-т орлоо. Шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээлэл хийх тайлбарлах ур чадвар OECD орнуудаас гурван жилийн хоцрогдолтой. Монгол хүүхдүүд байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ.

Мөн л Монгол тэмүүлэл, Шинэ Монгол сургуулиудаас дэлхийн хэмжээний үзүүлэлтийг сурагчид үзүүлжээ.

Бусад:

Манай улсын хувьд доод түвшний эзлэх хувь 51 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь хоцрогдолтой байгааг илэрхийлж байна. Харин 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс давсан үнэлгээ авчээ.

Төрийн сургуулиудын гүйцэтгэл хувийн сургуулийн гүйцэтгэлээс хол зөрүүтэй гараагүй байна. Мөн унших чадварын хувьд төрийн сургуулийн хүүхдүүд илүү амжилт үзүүлжээ.

Гэвч энэ үзүүлэлтэд дундаж амьдралтай айлын хүүхдүүд байгаа нь илүүтэй нөлөөлсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн гэр бүлийн эдийн засгийн чадамж нь сурлаганд илүү нөлөөлдөг байна. Харин хувийн, улсын сургуулийн ялгаа тийм ч их гарсангүй.

Нийслэл, аймаг, сумдын сургуулиудын сургалтын чанарын ялгаа харин багагүй гарсан байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 2.5 жилийн хоцрогдолтой байна. Харин OECD ийн дунджаас дээгүүр оноо авсан сурагчид хөдөө орон нутагт түлхүү байна. Дараах зургаас харна уу.

Монгол Улс нэг хүүхдэд 1000 ам.доллар зардаг ч 10 мянган ам.доллар зардаг Катар, Бруней зэрэг орноос үр дүн нь өндөр гарлаа.

PISA: Монголын хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй байна
PISA: Монголын хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.