PISA: Монголын хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PISA: Монголын хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшнээс доогуур үзүүлэлттэй байна

/2023.12.05/: Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдлаа.

Математик, Унших, Байгалийн ухаан гэсэн гурван сэдвээр уг шалгалтыг авдаг. Шалгалтыг авахдаа компьютер болон цаасанд суурилсан үнэлгээг хийдэг ч манай улсын хувьд компьютерийн шалгалтыг өгчээ.

Манай улсын 15 настай 7276 суралцагч шалгалтад хамрагдсан. Шалгалтын хувьд мэдээллийн сан бүрдүүлэх, бусад улстай туршлага солилцох, үр дүнд суурилан боловсролын салбарын бодлогыг тодорхойлох зэрэг олон давуу талтай.

PISA тэргүүлэх шинжээч: Дэлхий дахинд нийт 81 улс орны 690 мянга орчим 15 настай сурагч эна шалгалтад хамрагдлаа. Монгол Улс анх удаа энэ шалгалтыг өгсөн бөгөөд PISA-д тавтай морил гэж урьмаар байна. Юун түрүүнд энэ шалгалтад орох шийдвэр гаргах нь улсуудын хувьд нэлээд хүнд шийдвэр байдаг. Тиймээс ийм зоригтой шийдвэр гаргасанд баяр хүргэе. Сурагч, багш, сургууль гэсэн системийн хэмжээний хамтын ажиллагааг тогтоож, сурагч нийгмийн амьдралд бүрэн оролцоход зайлшгүй шаардлагатай ур чадваруудыг хэрхэн эзэмшсэн гэдгийг үнэлдэг.

2022 оны хувьд математикийн хичээл дээр Болгараас илүү амжилт гаргасан. Физикийн хувьд мөн адил. Харин Унших чадварын хувьд арай бага амжилт үзүүлжээ. Шалгалтын үр дүнд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

  1. Бага наснаас нь суурийг нь сайн тавих
  2. Тэгш хүртээмжгүй байдлыг бууруулах
  3. Дата ашиглалтыг сайжруулах

Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтад ашиглахдаа бусад улс орныг бодвол маш эрүүл хэрэглээтэй байна. Технологийн хэрэгслүүдээсээ холдож байгаа үед түүнийгээ үгүйлэх, унтууцах ийм харилцаа ажиглагдсангүй. Монгол сурагчдын хувьд математикийн хичээл дээр цахим хэрэглэгдэхүүн ашиглахад анхаарал сарнидаг ч эрүүл хэрэглээтэй учир багшийн хяналтыг нэмэгдүүлэхэд сайн үр дүн гарах боломжтой. Сурагчдын хүнсний хомсдол байгаа эсэх дээр анхаарсан судалгааг хийсэн. Энэ дээр сурагчдын хувьд олон улсын дунджаас харахад сургуулийн орчинд аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй байгааг мэдэрсэн нь анхаарал татаж байна.

ШУУД: “PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулж байна
ШУУД: “PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.