ШУУД: “PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: “PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулж байна

/2023.11.17/: Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдсан.

Манайхаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан юм. Манай улсын хувьд 193 сургуулийн 7300 сурагч энэ үнэлгээнд хамрагджээ.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байна, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг юм. Энэхүү шалгалтын үнэлгээг танилцуулж байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Манай улс анх удаа орж байгаа ч зохион байгуулалт маш сайн болсон гэдэг үнэлгээг авсан. 196 сургуулийн төрийн болон хувийн сургуулиудын хамт олонд маш их талархаж байна. Учир нь ковидын дараахан болсон шалгалтад хүүхдүүдийн сэтгэлзүйг бэлтгэх их чухал байлаа. Хүүхдүүдийг түүврийн аргаар олон улсын байгууллага өөрсдөө сонгодог тул тэдгээр хүүхдүүдийг тусгайлан бэлтгэх зэрэг боломж гардаггүй. Боловсролын үнэлгээ бол туйлын чухал. Тиймээс сэтгэл догдлуулсан мөчийг хамтдаа хүлээж авцгаая" гэлээ.

Ингээд шууд дамжуулалтыг та бүхэнд хүргэж байна.

Манай улсын нийт өрхийн 26.4 хувь нь малтай
Манай улсын нийт өрхийн 26.4 хувь нь малтай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.