Ж.Сүхбаатар: Түгжрэлийн сайдаар ажилласан ажлын үр дүн энэ намраас гарч эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Түгжрэлийн сайдаар ажилласан ажлын үр дүн энэ намраас гарч эхэлнэ

/2023.08.28/: Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухайд хэд хэдэн бодлогын асуудал дээр төвлөрөн ажиллаж байгаагаа мэдээллээ.

Түгжрэлийн асуудал бол богино хугацаанд шийдэгдэх асуудал биш боловч ажлын үр дүн энэ намраас гарч эхлэнэ гэлээ. Түгжрэл бол дан ганц замын асуудал биш бүхий л салбартай холбогдож бодлогын түвшинд шийдэгдэх асуудал юм. Тийм ч учраас дан ганц УБ хотын хэмжээнд биш Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд авч үзэн шийдлүүд гаргаж эхлээд байгаа юм. Зам нь холбоосгүй төрийн байгууллага нь уялдаагүй байгааг олж харсан гэлээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР НЭГДҮГЭЭРТ БАЙНА

Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт 4 гол өргөн чөлөөнд нэмэгдүүлж чөлөөлөх, чиглэлийн ухаалаг зохицуулалт, жолооч нарын хандлага үйлчилгээ гээд энэ салбарыг сууриар нь хөгжүүлэх ажлууд эхнээсээ хийгдэж байна. Парк шинэчлэлийг эхлүүлж БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус Нийслэлчүүдэд үйлчилж эхэлнэ. Олон төрөлт нийтийн тээврийн суурийг тавихаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Нийтийн тээврийн нэг төрөл болох BRT болон Дүүжин тээврийн төслүүд гацаанаас гарсан гэлээ. Нийтийн тээврийг сайжруулахын тулд Татварын асуудалтай тулахаас өөр аргагүй байна.

ХОЛБООС ЗАМУУД ДЭЭР ОНЦГОЙЛОН АНХААРНА

Төв болон туслах ХОЛБООС ЗАМУУД дээр онцгойлон анхаарна. Хөндлөн замууд бий болж байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оноос хойш 2022 оны хооронд Нийслэлд 169.1км авто зам, 2.7 км гүүрэн байгууламж зам барьсан ч эдгээр замууд нь хоорондоо холбогдоогүй байсан. Энэ ажилд онцгойлон анхаарч 30 гаруй км замын шинэчлэл болон засварын ажил өрнөж байна. Ингэснээр хөдөлгөөний эрчим нэмэгдэж шинэ замууд жинхэнэ утгаараа түгжрэл саатлын хэмжээг бууруулах юм байна.

Нийслэлд түгжрэл хамгийн их үүсдэг 4 байршилд гүүрэн байгууламж бүхий нүхэн гарц барихаар төлөвлөж эхний байршлын барилгын ажил эхэлжээ. Гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд ашиглалтад орсноор хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 20-40 хувиар сайжирна. Гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан байна. Зайсангийн гүүр энэ 9 дүгээр сарын сүүлчээр ашиглалтад орно, 10-11 сард Туулын гүүрийг хүлээж авна.

Энэ зун нийслэлд барьсан замуудын хөрөнгийн эх үүсвэр 187 тэрбум төгрөгийг Улсын төсвийн тодотголд оруулж шийдвэрлэснээр зам, гүүрийн ажлууд тасралтгүй үргэлжилж байна гэв. Улаанбаатар хот өөрөө тойрог замгүй байгаа. Энэ асуудлыг Ерөнхий сайд Зам тээврийн сайдад үүрэг өгсөн байгаа. Уб хотод 12 тойрог зам нэмэлт 2 арван дөрвөн зам хийхээр төлөвлөлт хийж байгаа. Ингэснээр УБ хотод архаг түгжрэлээс гарна.

ТӨЛӨВЛӨЛТӨӨР УДИРДДАГ ХОТ БАЙХ ЁСТОЙ

УБ хотын 2040 он хүртэлх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөн дээр анхааран ажиллаж байна. УБ хотын эрх зүйн байдлын тухай хуулийг ахлан батлуулж байсан хотод элэгтэй гишүүний хувьд нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө тун чухал гэж үзсэн. Хотын дарга бол Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга юм. Түгжрэлийн эсрэг ажил нэг чиглэлтэй. Нийслэл хотоо тэнцвэртэй зөв хөгжүүлэх явдал.

Хариуцсан сайдын ажлын ялгаа нь, бодлогын түвшинд буюу хотын удирдлагын ажилд УИХ, ЗГ-ын түвшинд бүх талын дэмжлэг үзүүлэх, бас Ерөнхий сайдаас тусгайлан өгсөн тодорхой ажил үүргийг (жишээ нь, нийтийн тээврийн парк шинэчлэл гэх мэт) хариуцан ажиллах, яамд хооронд холбох гэлээ. Миний хариуцаж байгаа тусгай байгууллага байхгүй 5 ажилтан байна. Үндсэн түшиглэж байгаа газар нь Нийслэлийн газрууд байна. Нийслэлийн замын цагдаатай өдөр бүр ярих жишээтэй.

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ШАЛТГААНД СУУРИЛСАН ОЛОН ТАЛЫН БОДЛОГО ГАРГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Яамдын уялдаа маш чухал. Том төслийг эс тооцвол оролцохгүй байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хотод анх удаагаа анхаарч байна. Ийм үед хотын ажил явдаг. Э.Бат-Үүл хотын даргын үед тухайлбал Барилга хот байгуулалтын сайдтай Гудамж төсөл хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж байсан. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 178 зээлдэгч хамрагдаад байна. Энэ бол хотын төвлөрөлийг бууруулахад ирээдүйд үр дүнгээ өгөх чухал ажлуудын нэг юм. Хууль эрхзүйн хүрээнд ч шийдэх асуудлууд олон байна.

Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар зөрчлийн хуулийн төсөл дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.Эцсийн шийдэл нь эдийн засгийн механизмд хотыг оруулах асуудал болж байна.

Замын хөдөлгөөн зохион байгуулалт, удирдлагын шинэ систем RFID-ийн дэд бүтцийн ажлууд (161 уулзвар) хийгдэж дуусаад Төрийн албаны болон Нийтийн тээврийн хэрэгслүүдээс эхлээд цахим гэрчилгээжүүлэх ажил ид үргэлжилж байна, энэ ондоо багтаад дуусгана. Түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэж байна.

ИРГЭДЭД АВТОМАШИНААР ЗОРЧИХ ЯВДЛЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР СОЛИХ ШААРДЛАГА ТУЛЖ БАЙНА.

Жайкагийн судалгаагаар УБ хотод эхний 2 улиралд автомашины тоо 59 мянгаар нэмэгдсэн. Энэ нь бүтэн жилдээ орж ирдэг тоо. Улаанбаатар хотын иргэдийн 64 хувь нь машин унаж байна. 1сая 800 мянган хувийн машин хөдөлгөөнд гарч байна. 44 хувь нь 800 гаруй мянга нь ажилдаа ирж очих шаардлагаар зорчиж байгаа бол 461 мянга нь хүүхдээ сургуульд хүргэж өгөх 17 хувь амралт чөлөөт цаг гэсэн шалтгаанаар машин унаж хөдөлгөөнд орж байна.

Цаашдаа автомашин унаж байгаа хөдөлгөөнийг нийтийн тээврээр зорчиж байгаа хэсэгт шилжүүлэх тэнцвэртэй болгоход чиглэж байна. 2 сая 882 мянган зорчилт хөдөлгөөн хийгдэж байна.Үүн дээр зохицуулалт хийгдэж байна. Дүүргээс дүүрэг рүү зорчилт хөдөлгөөний судлагаан дээр суурилан шийдлүүд гаргаж ажиллаж байна. Нэгдүгээр эгнээний хамрах хүрээг өргөжүүлнэ. Зөвхөн хотын төвийн тойрогт ашиглахгүй. Автобусыг чөлөөлж өгнө. Иргэд автомашинаа бүртгүүлсэн.

Одоо автомашины хөдөлгөөнийг гар аргаар удирдаж байна. УБ хотод өдөрт зам дээр гарч байгаа 400 мянган машиныг ухаалгаар удирдах боломж бий болно. Түгжрэлтэй олон улсад Инженерийн арга ухаан буюу хот төлөвлөлт,Соён гэгээрүүлэх арга буюу иргэдтэй хамтран ажиллах, Албадлагын захиргааны арга богино хэмжээний хязгаарлалтууд хийх болон хууль эрхзүйн хэм хэмжээ тогтоох гэсэн 3 аргаар тэмцдэг байна.

Нүүрсний хэргийн шүүх хурал энэ сарын 30-ны өдөр болохоор товлогджээ
Нүүрсний хэргийн шүүх хурал энэ сарын 30-ны өдөр болохоор товлогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.