Нүүрсний хэргийн шүүх хурал энэ сарын 30-ны өдөр болохоор товлогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэргийн шүүх хурал энэ сарын 30-ны өдөр болохоор товлогджээ

/2023.08.28/: Иргэдийн дунд нүүрсний хэргийн холбогдогчдод холбогдох хэргийн шийдвэрлэлт удаашралтай байгаа талаар яригдсаар байгаа.

Тэгвэл уг хэргийн шүүх хурлыг энэ сарын 30-ны өдөр товлогдсон байна.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан.

Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.

Эх сурвалж: ШҮҮХ

ШУУД: Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Түгжрэлийн шийдлийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Түгжрэлийн шийдлийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.