82 настай хатагтай Нэнси Пелоси гэж ХЭН БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

82 настай хатагтай Нэнси Пелоси гэж ХЭН БЭ?

/2022.8.3/ Өнгөрсөн шөнө АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Нэнси Пелосиг дэлхий даяараа хаана буух вэ гэдгийг нь анхааран ажиглав.

"Арай ч үгүй байлгүй дээ" хэмээн олон сая хүний бодож байсныг үгүйсгэж, Тайвань улсад хөл тавьсан энэ зоримог эмэгтэй хэн бэ?

Дональд Трампыг Ерөнхийлөгч байхад нь үгээ хэлж дууссаных нь дараа цаасан дээрх илтгэлийг нь яг ард нь зогсож байгаад урж хаясан энэ эмэгтэй бол Сан Францискогийн 12 дугаар дүүргийг конгресст 35 жилийн турш төлөөлсөн хүн юм. Энэ нь Калифорниагийн ихэнх газар нутгийг хамаардаг байна.

2013 онд Америкийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний өлгий нутаг Сенека хүрхрээнд болсон ёслолын үеэр түүнийг Үндэсний эмэгтэйчүүдийн алдрын танхимд оруулжээ.

Нэнси Пелоси нь Төлөөлөгчдийн танхимын 52 дахь дарга бөгөөд 2007 онд Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилласан анхны эмэгтэй хүнээр сонгогдон түүхэнд бичигдсэн юм. Пелоси 2019 оны 1-р сард хоёр дахь удаагаа албан тушаалаа эргүүлэн олж авснаар дахин түүхэнд бичигдсэн бөгөөд энэ нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд тохиох анхны хүн билээ.

Мөн эрүүл мэндийн систем нь тун төвөгтэй нөхцөл байдалд хүрээд буй тус улсын нийт гэр бүлүүдийн эрүүл мэндийн төлөө тэмцэж, Эрүүл мэндийн хямд үнэтэй тусламж үйлчилгээ байх ёстой хэмээж, энэ том хуулийг гол санаачлагч.

1940 оны гуравдугаар сард төрсөн энэ эмэгтэй итали болон америк гэр бүлээс гаралтай, долоон хүүхэдтэй айлын ганц охин ажээ. Тэрээр Бальтиморын католик шашинтнуудын охидын дунд сургуулийг дүүргэж, Нотр Дамын их сургуулийг төгсчээ. Мөн Вашингтоны Тринити коллежийг дүүргэсэн байна.

1963 онд нөхөр Паул Фрэнсис Пелоситэй гэрлэж, таван хүүхэд төрүүлсэн бөгөөд өдгөө 9 ач, зээтэй. 2009 онд Пелосигийн хөрөнгийн хэмжээ 58 сая долларт тооцогдож, АНУ-ын Конгрессын хамгийн чинээлэг 25 гишүүний 13-т жагссан байна.

Тэрээр улстөрийн карьерийн өсөлтийн явцдаа бэлгийн цөөнх, эмэгтэйчүүд, цагаачид гээд олон бүлгийн эрхийн төлөө ажиллаж, олон тооны хууль санаачилжээ.

Өнгөрсөн 24 цагт коронавирусын 366  тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт коронавирусын 366 тохиолдол бүртгэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.