/2021.8.16/ Цар тахлын үед төрсөн хүүхдүүдийн оюун ухааны чадамж доройтсон, нярай хүүхдүүдийн хэл ярианы болон хөдөлгөөний чадварууд буурсан болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.
Үүний хамгийн гол шалтгаан бол гадаад ертөнцтэй харилцахгүй, эцэг эхийн анхаарал халамж дутагдалтай байгаа байдал ажээ. Учир нь эцэг эхчүүд гэрээсээ ажлаа хийж эхэлснээр ажилдаа анхаарал хандуулах уу, хүүхдээ асрах уу гэсэн хоёр сонголтын дунд сатаарах болсонтой холбоотой. Хүүхдийн амьдралын эхний жилүүд нь танин мэдэхүйн хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд өнөөгийн тулгарч буй асуудлууд нь хойшид асар их муу үр дагаварт хүргэж болзошгүй гэж судлаачид анхааруулж байна.
КОВИД-19 тахлын улмаас цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, боловсролын болон зугаа цэнгээний төвүүд хаагдсанаар хүүхдүүдийг гадаад ертөнцтэй харилцах боломжийг хязгаарласан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ харах, гэрээсээ ажиллах, нэмэлт орлого олох цагийн ажил хайх зэргээр стресст орсон нь хүүхдийн эрүүл бойжих, өсөн хөгжихөд нөлөөлжээ.
АНУ -ын Браун их сургуулийн мэргэжилтнүүд цар тахлын нөлөө бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг дараах байдлаар үнэлжээ.
"Хүүхдүүд өөрсдийн мөн чанараараа хүрээлэн буй орчны нөлөөгөөр өсөн хөгждөг" гэж нийтлэлийн зохиогчид бичжээ. Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил, нялх үедээ буюу амьдралынхаа эхний жилүүдэд хүүхдийн тархи нь генетикийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй холилдон асар их бүтцийн болон үйл ажиллагааны өсөлтөд ордог байна.
СУДАЛГАА
Судлаачид нийт 772 америк хүүхдийг судалгаанд хамруулснаас
- 308 нь 2019 оны нэгдүгээр сараас өмнө,
- 176 хүүхэд нь 2019 оны нэгдүгээр сараас 2020 оны гуравдугаар сарын хооронд,
- 188 хүүхэд нь 2020 оны 7-р сараас хойш төрсөн хүүхдүүд байжээ.
Тэдгээр хүүхдүүд бүгд хугацаандаа төрсөн бөгөөд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлгүй, эхчүүд нь жирэмсэн байхдаа КОВИД-19-өөр өвдөөгүй, төрсөнийхөө дараа уг өвчний тархалтанд өртөөгүй хүүхдүүд байсан ажээ. Хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжлийг тодорхойлдог оюун ухаан, харилцааны ур чадвар, биеийн хөгжил болон бусад үзүүлэлтүүдийг үнэлэх тусгай сорилд хамрагдсан байна.
Цар тахлын өмнөх арван жилийн хугацаанд гурван сараас гурван насны хүүхдүүдийн дунд эдгээр сорилыг явуулахад дундаж нь ойролцоогоор 100 оноо байсан бол цар тахлын үед төрсөн хүүхдүүдийн хувьд дундаж оноо 78 болж буурчээ.
"Бидний үр дүнгээс үзэхэд тахал өвчний улмаас хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас шалтгаалан эрт үеийн хөгжил алдагдаж байна гэж бид таамаглаж байна" гэж судлаачид бичжээ.
Судалгааны тэргүүлэгч эрдэмтэн, хүүхдийн эмч Шон Дуни "Энэ бол асар том ялгаа. Танин мэдэхүйн хүнд хэлбэрийн эмгэгээс бусад тохиолдолд ихэвчлэн ийм дүн гардаггүй" гэжээ.
Сорилд хамгийн муу дүн үзүүлсэн хүүхдүүд ихэвчлэн нийгмийн дундаж давхаргаас доогуур санхүүгийн боломж муутай айлын хүүхдүүд байжээ.
Деони хэлснээр сорилын муу дүнгийн гол шалтгаан нь гэр бүлийн хоорондын харилцаа гэжээ.
Танин мэдэхүйн хөгжлийн доогуур үзүүлэлт нь ирээдүйд урт хугацааны үр дагавартай холбоотой байх эсэх нь тодорхойгүй байна. Амьдралын эхний хэдэн жилд танин мэдэхүйн чадварын суурь тавигддаг ба хүүхдийн нас өгсөх тусам аливаа нэгэн гажуудлын засах боломж нь багасдаг гэж Деони хэлэв. Мөн тэрээр “мэдээллийг нийгмийн дэмжлэг, ажилгүйдлийн тэтгэмж олгодог нэлээд чинээлэг, боломжын оүүргүүдээс цуглуулсан. Ядуу, эмзэг бүлгийнхэн амьдардаг дүүргүүдэд байдал бүр ч дор байж болно гэж Деони тэмдэглэжээ.
"Бага насны хүүхдүүдийн хөгжлийн үзүүлэлтийн тоо буурах болсон гол хүчин зүйл бол ажлаа гэрээсээ хийх, хүүхэд харах нь давхцсанаас болж эцэг эхчүүд стресст орж байж магадгүй" гэж Лондонгийн их сургуулийн дэргэдэх коллежийн профессор Теренс Стефенсон үзэж байна.
Судлаачид хэлэхдээ, КОВИД-19 цар тахал нь нялх хүүхдийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн. Ердөө жил хагасын өмнө хүүхдүүд төрсөн хүүхдүүдийн амьдралынх нь эхний сарууд эдийн засаг, сэтгэл зүй, боловсролын хувьд огт өөр орчинд өнгөрсөн. Мэдээж хөл хорио, тусгаарлалт, эцэг эх гэрээсээ ажил эрхлэх гэх мэт олон зүйлийн үр дагаварт илүү анхаарал хандуулах нь зүйтэй юм. Хязгаарлалтын дэглэм аажмаар буурч хүүхдүүд цэцэрлэг, тоглоомын талбай руу очих боломжтой болж байгаа ч нөхцөл байдал дахин хүндэрч эргэн хөл хорионд орвол энэ бүхэнд бэлэн байх ёстой.
Эх сурвалж: https://www.gazeta.ru/science