Андуурсан гүйлгээг “Олсон хүний ОЛЗ“ хэмээн ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Андуурсан гүйлгээг “Олсон хүний ОЛЗ“ хэмээн ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээнэ

/2021.08.13/ Таны дансанд танихгүй хүнээс, тооцоолоогүй дүнтэй гүйлгээ ирж байсан уу. Тэрхүү гүйлгээг арай ашиглаж байсан юм биш биз.

Хэрвээ ийм зүйл тохиолдол тухайн гүйлгээг ашиглахгүй байх нь зүйн хэрэг юм. Ашиглаж зарцуулсан тохиолдолд "эрүүгийн хариуцлага" хүлээх болж таарах нь.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дараах зүйлээр тусгаж өгчээ.

17.5 дугаар зүйл:

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших

1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Жишээ нь: гээгдэл эд хөрөнгө буюу бусдын гар утас, эд хөрөнгийг санамсаргүй олсон ч санаатайгаар "Олсон хүний олз" гэх сэтгэлээр ашиглаж болохгүй гэсэн үг юм

Бага ангийн сурагчид үдийн хоолноос 610 ккал авна
Бага ангийн сурагчид үдийн хоолноос 610 ккал авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.