Хүнд яагаад сүүн шүд түрүүлж ургадаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнд яагаад сүүн шүд түрүүлж ургадаг вэ

Хүнд эхлээд нярай үеэс сүүн шүд ургаж, яваандаа насан туршийн шүдээр солигддог. Гэхдээ яагаад сүүн шүд түрүүлж ургадаг, яагаад шууд насан туршийн шүд шууд гарч ирдэггүй талаар бид төдийлөн мэддэггүй.

Хүн төрөлхтөн бусад хөхтөн амьтдын адилаар дифидионт юм. Дифидионт амьтад нь сүүн шүдний багц болон байнгын шүдний багц гэсэн шүдний хөгжлийн үетэй байдаг аж. Хүн болгоны хувьд өөр ч гэсэн сүүн шүд ихэвчлэн зургаан сартай байх үеэс эхэлж ургадаг бөгөөд 29 сар гэхэд 20 сүүн шүд гүйцэд ургадаг.

Мөн л хүүхэд бүрээс хамаарч өөр байх боловч ихэвчлэн сүүн шүд зургаан наснаас эхлэж унаад 12 нас гэхэд бүх сүүн шүд солигдож дуусдаг байна.

Учир нь 9-11 нас хүрмэгц хүүхдийн гавал хангалттай томорч, эрүүнд 32 шүд бүрэн багтах хэмжээтэй болдог.

Иймээс л хүүхдийн жижиг хэмжээтэй гавал болон эрүүний ясанд нь тохирсон хэмжээтэй сүүн шүд түрүүлж ургадаг аж. Хүүхдийн сүүн шүдний доор байнгын шүд бүрэлдэж байдаг бөгөөд сүүн шүдний ёзоорыг өөртөө шингээснээр сүүн шүд нь хөдөлгөөнд орж унадаг байна.

Сүүн шүд нь хүүхдийг зөв зажлах, ярьж сурах мөн амны хөндийн булчингуудыг ажиллуулж сургахад чухал ач холбогдолтой. Хэрвээ хүүхдийн сүүн шүд солигдохгүй насан туршийн шүдээр үлдвэл, сүүн шүд нь маш жижиг хэмжээтэй учир хүн олигтой сайн зажилж чадахгүй, эрүү нүүрний хөгжил буруу явагдах, цаашлаад хоол хүнсээ дутуу боловсруулах аюултай.

Тийм ч учир хүүхдийн шүд нь байнгын том хэмжээтэй шүдээр солигддог. Нөгөөтэйгүүр сүүн шүдний өөр чухал чанар нь байнгын шүдний ургаж гарах зайг хадгалж байдаг. Хэрвээ сүүн шүд эрт унавал амны хөндий болон эрүү нүүрний хөгжилд нөлөөлж, байнгын шүдний ургаж гарах зай нь өөрчлөгдөж шигүү болон шүд давхарлагдаж ургах аюултай юм.

Насанд хүрсэн хүн хүртэл байнгын шүдээ авхуулаад хиймэл шүд хийлгэхгүй бол хоосон буйлны зайд бусад шүд нь шилжиж дүүргэх гэдэг шүү дээ. Ингэснээр шүд хооронд зай үүсэхээс эхлээд эрүүний хэлбэр хэмжээ тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө.

Сүүн шүд солигддог гээд хүүхдийн шүдэнд анхаарал хандуулахгүй орхих, үл тоомсорлох нь ч бий. Хэдийгээр сүүн шүд солигддог ч гэсэн өвчилснөөс болж шүд нь эрт унах аюултайгаас гадна байнгын шүдний хөгжилд нөлөөлөх улмаар байнгын шүдийг ургахаас нь өмнө өвтгөх хүртэл хүндэрдэг байна.

Сүүн шүдний ёзоор нь байнгын шүдний дээд хэсгийг дүүргэдэг учир сүүн шүд ёзоор хүртлээ өвдөх нь байнгын шүдний эрүүл хөгжилд шууд холбоотой. Иймд сүүн шүд болон хүүхдийн амны ариун цэврийг хангах нь цааш цаашдын амны хөндийн эрүүл байдалд онцгой нөлөөтэй гэжээ.

Налуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
Налуу-Ухаа төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.