/2021.08.11/: Хятадын шүүх Канадын иргэн Роберт Шелленбергт оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Шелленберг 225 кг метамфетаминыг Австрали улс руу хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгагдаад 2014 оноос хойш Хятадад хоригдож байгаа юм. 2018 оны 12-р сард түүнд 15 жилийн хорих ял оноосон боловч тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэн давж заалдах өргөдлөө өгснийхөө дараа хэргийг дахин хянан үзсэний дараа Далианы ардын шүүх түүнийг цаазаар авах шийдвэр гаргажээ.
Түүний хэргийн мягмар гаригт дахин шүүн хэлэлцэх хоёр хэргийн нэг байсан бөгөөд энэ хэргийг олон улсын засгийн газар болон ажиглагчид Шелленбергийг "дипломат ажиллагааны олз" болсон гэж үзэж байгаа юм. Учир нь АНУ-д эрэн сурвалжлагдаж буй БНХАУ-ын Huawei-ийн гүйцэтгэх захирлыг Канад улс шилжүүлэн өгөх ажиллагааг хэлэлцэж байгаатай холбоотой гэжээ.
Мягмар гарагийн өглөө Хятадын Шенян хотын шүүх Шелленбергийн хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэргийн дав заалдсан гомдолыг ахин шүүж цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн гэж Globe and Mail мэдээлсэн байна.
Түүнчлэн Канад улсын дипломатч асан Майкл Ковригийн хамт тагнуул хийсэн хэрэгт буруутгагдан, 830 хоног турш хоригдон эцэст гуравдугаар сард нууцаар ял авсан Канадын бизнесмэн Майкл Спаворыг шүүх хурал болсон байна.
Эдгээр хүмүүсийн баривчилгаа, Шелленбергийн хэргийг дахин шүүн хэлэлцэх шийдвэр нь Хятадын Huawei компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчилахаас хэдхэн хоногийн өмнө гарсан байна.
Мэнг нь 2018 оны сүүлээр Хуавэй компанийн Иран дахь бизнесийн талаар HSBC телевизэд ташаа мэдээлэл өгч, залилан мэхлэх ажиллагаа явуулсан гэж АНУ-аас буруутгасны дагуу түүнийг Канадын Ванкуверын нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан. АНУ-ын зүгээс Huawei компани нь Хонконгийн хуурамч компанийг ашиглаж, Иранд тоног төхөөрөмж зарахгүй байх гэсэн хоригийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Канадад үргэлжилж буй гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх шүүх хурал удааширсны улмаас Канад-Хятадын харилцааг эрс муудсан юм.
Бээжин Шелленберг, Спавор, Ковриг нарыг ялласан нь Мэнгийг баривчилсантай холбоотой гэдгийг эрс няцаажээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, хоёр Майклыг буруутгаж байгаа хэрэг бол "зохиомол" хэрэг гэж мэдэгдсэн бөгөөд Хятадын албаны хүмүүс эдгээр хэргүүд нь хооронд холбоотой нь "маш тодорхой" гэж мэдэгдэж байжээ.
Канад улсаас Хятадад суугаа элчин сайд Доминик Бартон Шелленбергийн шүүх хуралд оролцон, Канад иргэнийг шүүхийн "боломжтой бүх нөхцөлөөр" буруутгаж байгааг хэлээд "Бид Хятадыг Роберт Шелленбергт өршөөл үзүүлхийг уриалж байна. Бид энэхүү харгис, ер бусын шийтгэлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд бид үүнийг Хятадын эрх баригчдад үргэлжлүүлэн илэрхийлсээр байх болно” гэж мэдэгджээ.
Харин Оттавагийн Их Сургуулийн олон нийтийн болон олон улсын харилцааны дээд сургуулийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Маргарет МакКуайг-Жонстон хэлэхдээ "Спаровд тулгаж байгаа хэрэг нь хатагтай Мэнгийг Хятад руу авчирхаар оролдож хөшүүрэг болгон ашиглаж байгаа нь маш тодорхой байна. Хятадын эрх баригчид баривчлагдсан Канадчуудад "гарц" байсаар байна. Шелленберг хэргийг ахин хянах мөн хоёр Майклын шийдвэр хараахан гараагүй бөгөөд Мэнгийн шилжүүлэн өгөх эсэхээс шалтгаалан эцэслэгдэн шийднэ гэж Хятадын эрх баригчид мэдээлж байсан” гэжээ.
Тэрээр Канадын шүүх АНУ-д Менгийг шилжүүлэн өгөхөөс татгалзах шийдвэр гаргаж магадгүй гэж мэдэгдсэн хэдийгээр тухайн хэрэгтэн тээвэрлэх боломжгүй хүндээр өвдсөн эсвэл тухайн улсын шүүхээр шударга шийдэгдэх магадлал багатай гэж үзсэн тохиолдолд л татгалздаг байна. Хэрэв Мэнг шилжүүлэн өгөх ёстой гэж үзвэл энэ шийдвэр Канадын Хууль зүйн сайдаар зөвшөөрөгдөх ёстой бөгөөд энэ нь Оттовагийн хувьд "улс төрийн хүнд нөхцөл байдал" болох юм гэжээ.
Хятадын засгийн газар Менгийг гэрт нь авчрах ганц боломж бол Канад улсад шахалт үзүүлэх ба Шелленбергт оноож буй ял шийтгэл нь Канадын засгийн газарт "орон нутгийн хууль тогтоомжийг албадан хэрэгжүүлэх эрсдэлтэй" гэсэн анхааруулга өгч байгаа хэрэг юм.
Хоёр Майклыг 3-р сард нууцаар шүүсэн бөгөөд хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа ямар ч шийтгэл, ялыг зарлаагүй байна. Канадын дипломат ажилтнуудыг шүүх хуралд орохыг хоригложээ.
Эх сурвалж: theguardian.com