Эрхтнээ бусдад шилжүүлж болох насыг 21 болгож өөрчилнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхтнээ бусдад шилжүүлж болох насыг 21 болгож өөрчилнө

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

/2022.05.06/: Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Донорын хуульд 25 настай иргэн хайртай аав, ээж, ах дүүгийнхээ төлөө эрхтнээ өгөх боломжтой гэдэг хууль бий. Гэтэл 25 нас хүрээгүй байхад нь аав нь амь насаа алдах тохиолдол зөндөө. 25 нас гэдэг хязгаар их өндөр байгаа тул монголдоо эмчлүүлэхгүйгээр элэг, бөөрөө өгөхийн тулд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Даатгалын хуулийн шинэчлэлтээрээ бүх өртгийг даатгалаас даадаг болсон. Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа гэх мэт.

Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг явуулах болоход эрхтэн хүлээн авах дараалал үүсдэг. Энэ дарааллыг ил тод болгоно.

Амьгүй донороос эрхтнийг нь авч, олон хүний амь насыг аврах боломжтой. Энэ дээр бид тухайн донор болсон талийгаачийн гэр бүлийнхэнд оршуулгын зардлыг нь олгох олон улсын боломжийг нэвтрүүлнэ.

Өөр нэг асуудал бол доноруудыг жилд нэг удаа амралт, сувилалд амраах боломжоор хангаж, биеийг нь тэнхрүүлэх, сувилуулах зардлыг улсаас даадаг болно. Ийм өөрчлөлтийг оруулж байгаа юм гэлээ.

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЛАА

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан болно. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж хууль санаачлагч танилцуулав.

May be an image of 2 people, people sitting, people standing, suit and indoor

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.

May be an image of 1 person, sitting and suit

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд:

1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

May be an image of 2 people and people standing

Түүнчлэн, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болно.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байна. Гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Эх сурвалж: УИХ

Гэр бүлээрээ оролцох загварын үзүүлбэр болно
Гэр бүлээрээ оролцох загварын үзүүлбэр болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.