ГАРЫН АВЛАГА: Хэрэв дайн болвол яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГАРЫН АВЛАГА: Хэрэв дайн болвол яах вэ?

/2022.2.25/ Швед улсад иргэддээ зориулсан "Дайн болвол яах вэ" гэдэг гарын авлага байдаг ажээ.

Гарын авлагын эхэнд хэрэв ямар нэгэн хямрал, дайн болвол таны өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт гарах талаар дурьджээ. Тухайлбал:

  • Халаалт ажиллахаа болино
  • Хоол бэлтгэх, хадгалахад бэрхшээлтэй болно
  • Дэлгүүрүүдэд хүнсний болон бусад бүтээгдэхүүн байхгүй болно
  • Цорго, жорлонгийн ус тасарна
  • Машиндаа шатахуун дүүргэх боломжгүй болно
  • Мөнгө авах гэтэл мөнгөний машинууд ажиллагаагүй болно
  • Гар утас, интернэтгүй болно
  • Нийтийн тээвэр зогсож болзошгүй
  • Эмнэлэгийн үйлчилгээ, эм хэрэгсэл авахад хүндрэлтэй болно

хэмээн дурьджээ. Гарын авлагын дараагийн хэсэгт "Худал мэдээллээс зайлсхийх" талаар дурьдсан байна. Энд "Улс орнууд, байгууллагууд иргэдэд нөлөөлж, биднийг ямар үйлдэл гаргах нь вэ гэдгийг мэдэхээр худал мэдээлэл гаргаж эхэлдэг. Бидний тэсвэр тэвчээрийг барагдуулж, өөрсдийгөө хамгаалах хүсэл эрмэлзлэлийг маань унагаах зорилготой ч байж мэднэ. Тиймээс худал мэдээллээс өөрийгөө хамгаалах нь чухал. Хэрхэн худал мэдээллээс өөрийгөө хамгаалах вэ? Үүний тулд мэдээлэлд дараах байдлаар ханд гэж зөвлөжээ.

  • Таны уншиж, үзэж, хүлээн авч буй мэдээлэл зүгээр үзэл бодол уу, эсвэл бодитой баримтад тулгуурласан мэдээлэл үү?
  • Энэ мэдээллийн зорилго нь юу вэ?
  • Хэн энэ мэдээллийг гаргав?
  • Мэдээллийн эх сурвалж нь итгэж болохоор уу?
  • Энэ мэдээллийг өөр ямар эх сурвалжаар баталгаажуулан, хайж олж уншиж болох вэ?
  • Энэ мэдээлэл хэзээ цацагдсан бэ? Он сар өдрийг нь сайтар анхаарах.

Ингээд энэ зөвлөмжийн эцэст цуу ярианд итгэхгүй байх, мөн тараахгүй байхыг анхааруулжээ. Хэрэв таны сонссон зүйл баталгаатай мэдээллээр батлагдаагүй бол түүнийг тараахгүй байх нь ихээхэн чухал гэдгийг мэдээлсэн байна.

Гарын авлагын дараагийн хэсэгт Швед улсын хамгаалалтын талаар өгүүлжээ. Энэ улс, Батлан хамгаалах салбар нь, иргэд нь хамгаалалтын ямар үүрэг зорилготой талаар бичсэн байна.

Дараагийн хэсэгт гэр бүлүүд хэрхэн бэлтгэл хангах талаар бичжээ. Жишээ нь, ямар хоол хүнс нөөцлөн бэлтгэх вэ гэдэгт:

  • Төмс, байцаа, өндөг, лууван, шош
  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Бяслаг, сүү сүүн бүтээгдэхүүн /хуурай гэх мэт/
  • Тос, гоймон, будаа,
  • Варень, нухаш
  • Кофе, цай, шоколад

Гэх мэтийг дурьджээ. Эдгээрийн зэрэгцээ цэвэр уснууд нөөцлөх сав, ус нөөцлөх талаар бичжээ. Жорлонд хэрэглэх усыг хэрхэн нөөцлөх талаар ч дурьдсан байна.

Гарын авлагын дараагийн хэсэгт ер нь дайралт төрөл бүрээр байх учир, тэр бүрийд бэлэн байх талаар өгүүлсэн байна. Хэрэв кибер дайралт болвол хэрхэх вэ гэдэг талаар бичжээ.

Дараа нь, анхааруулга өгөх дохио ямар утга агуулгатай, хэрхэн дуугарах, дуугарсан тохиолдолд ямар арга хэмжээнүүдийг авах талаар бичжээ.

Анхны тусламжийг хэрхэн үзүүлэхэд суралцах шаардлагатайг ч дурьдаж.

Ингээд шаардлагатай утасны дугааруудыг бичсэнээр гарын авлага өндөрлөжээ.

Гарын авлагатай танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна
Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.