Франц Улс 14 цөмийн реактор барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц Улс 14 цөмийн реактор барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа

France announces plans to build up to 14 nuclear reactors - CNN

/2022.02.11/: Франц улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний тогтворгүй үнийн өсөлтөөс хамгаалахуйц 14 хүртэлх тооны шинэ цөмийн реактор барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт Франц улс зургаан цөмийн реактор барьж, дахин найман реакторыг ашиглалтад оруулах боломжийг судална гэж мэдэгдлээ. "Цахилгаан эрчим хүчний хэрэгцээг харгалзан үзээд бид өнөөдөр шинэ цөмийн реакторын хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо" гэж Макрон хэлэв.

Барилгын ажил 2028 онд эхлэх бөгөөд анхны шинэ реакторыг 2035 он гэхэд ашиглалтад оруулах боломжтой. Дөрвөн жилийн өмнө эрчим хүчний эх үүсвэрт цөмийн энергийг ашиглахгүй тул 12 цөмийн реакторыг хаахаа амлаж байсан Макроны хувьд цөмийн эрчим хүчний салбарт гүнзгий түлхэц үзүүлэх бодлогоо өөрчилснийг харуулж байна.

Франц улсын цөмийн реакторуудын тавны нэгээс илүү нь хаагдсаны дараа энэ өвөл эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрсний эрчим хүч ашиглахаас өөр аргагүйд хүрсэн юм. Шатахууны бөөний үнэ дээд хэмжээнд хүрч, энэ өвөл айл өрхүүдийн дулааны төлбөрийг нэмэгдүүлсэн Европын цорын ганц улс Франц байсангүй. Францад хэрэглэгчид зардлаа нөхөхийн тулд засгийн газраас төлбөр, буцалтгүй тусламж авчээ. Францын Эрчим хүчний яамны сайд Барбара Помпили хэлэхдээ, "урьд өмнө байгаагүй" эрчим хүчний нөхцөл байдал "үүссэн" тул цөмийн бодлогод өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. "Илүү их цахилгаантай болохын тулд бид илүү ихийг үйлдвэрлэх хэрэгтэй" гэж Помпили CNN-ийн салбар BFMTV-д ярьжээ.

France announces plans to build up to 14 nuclear reactors - CNN

"Хэдийгээр бид сэргээгдэх эрчим хүчээ их хэмжээгээр хөгжүүлж байгаа ч манай цахилгаан эрчим хүчний 70 хувийг бүрдүүлдэг нь цөмийн салбар байгаа учраас бид аль болох энэ салбарыг ашиглах ёстой" гэж Помпили нэмж хэлэв. Цөмийн эрчим хүч бол нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэр юм. Гэвч атомын станцуудыг барихад өндөр өртөгтэй, барилгын ажил нь төсөв, цаг хугацаа хэтрүүлэх хандлагатай байдаг. Үүнээс гарч буй цацраг идэвхт хог хаягдлаа хэрхэн аюулгүй хадгалах нь бас нэг асуудал юм. Эдгээр хязгаарлалтыг үл харгалзан зарим шинжээчид технологи нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг 2020-2050 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Учир нь олон автомашин болон бусад тээврийн хэрэгсэл цахилгаанаар ажиллаж эхлэхийн хэрээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөх болно. Европын Комисс энэ сарын эхээр байгалийн хий болон цөмийн эрчим хүчийг "тогтвортой" эрчим хүчний эх үүсвэр гэж нэрлэх саналыг танилцуулахдаа шүүмжлэлд өртсөн юм.

France will build up to 14 nuclear reactors as part of its decarbonization  plan - OI Canadian

Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ЕХ-ны ногоон жагсаалтад оруулах нь цөмийн болон байгалийн хийн шинэ төслүүдэд хувийн хөрөнгө оруулалтын давалгааг нээх боломжтой. Гэвч энэ төлөвлөгөө нь уур амьсгалын идэвхитнүүдийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд Европын хууль тогтоогчид уг асуудлаар үндэсний болон улс төрийн түвшинд хуваагдсан хэвээр байна. Европын холбоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 55 хувиар бууруулж, 2050 он гэхэд цэвэр буюу тэг ялгаруулалтай эдийн засагтай болохыг зорьж байгаа юм.

Цэвэр тэг гэдэг нь ялгаруулалтыг эрс багасгаж, үлдсэнийг нь байгалийн аргаар буюу мод тарих эсвэл утааг "барих" технологи гэх мэтээр нөхөхийг хэлнэ.

Эх сурвалж: CNN

Сургалтын үндэсний хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэх ажил эхэллээ
Сургалтын үндэсний хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэх ажил эхэллээ
 
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.