ЗӨВЛӨГӨӨ: Омикрон туссан хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хэвтүүлэх вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨГӨӨ: Омикрон туссан хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хэвтүүлэх вэ?

Омикроны үед хүүхдэд тохиолдож болох эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдээллийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа өглөө.

Манай улсад Омикрон хувилбар энэ оны нэгдүгээр сард дотоодод тархсан билээ. Шинэ хувилбар нь халдварлуулах чадвах маш өндөр гэдгийг тогтоосон. Тиймээс 12-оос доош насны хүүхдүүдэд зориулсан вакцин одоогоор гараагүй байгаа тул бага насны хүүхдүүдийг эрсдэлт бүлэгт хамааруулж байна.

Омикрон хувилбар туссан хүүхдэд илрэх шинж тэмдэг

Хүүхдэд илрэх эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй. 5-аас дээш насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнийхтэй төстэй шинж тэмдэг илэрч байна. Тухайлбал,

  • Хоолой өвдөх
  • Нусгайрах
  • Ханиах
  • Ядрах
  • Толгой өвдөх
  • үнэр мэдрэхгүй болох

2-5 нас

  • Халуурах

Амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүд

  • Тайван бус болох
  • Хоолой сөөнгөтөх
  • Хуцуулж ханиах
  • Халуунгүй үед амьсгаадах
  • Хяхтнаа амьсгал

0-2 нас

  • Халуурах
  • Унтаарах

Омикроноор хөнгөн халдварласан хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Вирусийн шалтгаант уушгины үрэвсэл болон хүчил төрөгч дутлын илрэлгүй
  • Амьсгаадахгүй
  • Уушгины үрэвслийн шинж тэмдэггүй /цээж хонхолзохгүй, амьсгал олшроогүй/
  • 38 хэмээс бага халуурах
  • ханиах
  • хоолой хөндүүрлэх
  • бие сулрах
  • ядрах
  • булчин өвдөх
  • дотор муухайрах
  • суулгах

Ямар эмчилгээ хийх вэ?

  • Ихэнх тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй, аяндаа эдгэдэг
  • Шингэн хангалттай уулгах /Өвчтэй үед ердийнхөөс их уулгах/
  • Насанд нь тохирсон хоолоор хооллох /Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс харах боломжтой/
  • Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовиур багасгах, өвдөлт намдаах зорилгоор ацетоаминофен буюу парацетомол 10-15 мг/кг-аар өвдөлт намдаж, халуун бууртал 6 цагаар 1-2 хоног уулгана
  • Витамин Д 400-1000 ОУН/ хоногт уулгах
  • Витамин С 250-1000 мг/ хоногт уулгах

Ямар шинж тэмдэг илэрсэн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх вэ?

  • Ханиалгах нь нэмэгдэх, зовиуртай ханиалгах /бөгшүүлэх, эмзэглэх, тагшуу, хөхүүлж гэх мэт/
  • Халуунгүй үед амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Цустай цэр гарах

Ямар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй вэ?

Дараах өвчнөөр өвчилсөн хүүхдүүд халдвар авбал хүндрэх эрсдэлтэй.

  • Чихрийн шижин
  • Багтраа
  • Зүрхний дутагдал
  • Уушгины архаг өвчин
  • Хорт хавдар
  • Дархлаа дарангуйлах эмчилгээтэй
  • Цусны даралт ихсэх
  • Тураал
  • Сульдаа
  • Цус багадалт
  • Харшлын эмзэгшилт

Дээрх хүүхдүүд өвдсөн тохиолдолд эмнэлэгийн байгууллагад хандана.

“Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болголоо
“Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болголоо
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.