ННФ: Засгийн газар 2 их наяд төгрөгийг ТӨСВИЙН ГАДУУР зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ННФ: Засгийн газар 2 их наяд төгрөгийг ТӨСВИЙН ГАДУУР зарцуулна

/2022.1.4/ Нээлттэй нийгэм форумаас цар тахлын үеийн бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбар дахь төрийн өмчийн байгууллагуудаар дамжуулан гүйцэтгэсэн төсвийн гадуурх зарцуулалтыг судалжээ.

Судалгаанд дурьдсанаар, Монгол Улсад төрийн өмчит хуулийн нийт 105 этгээд байгааг төрлөөр нь ангилж үзвэл:

  • –төрийн өмчит үйлдвэрийн газар 23;
  • –төрийн өмчит хувьцаат компани 47;
  • –төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК) 23;
  • –төрийн өмчийн оролцоотой компани 12 байна.

Мөн уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 2020 онд өмнөх оноос 11 хувь буюу 6,34850 хүнээр хорогдсон байхад уг салбарын төрийн өмчит байгууллагат ажиллагсдын тоо 0.9 хувь буюу зөвхөн 100 хүнээр буурсан байна гэжээ.

Хэд хэдэн санааг онцолсныг дурьдвал:

Төрийн өмчит хуулийн этгээдийг цаашид төсвийн хяналтаас зайлсхийх хэрэгсэл болгон ашиглахаас сэргийлэх нь чухал

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн тухай хууль гаргах нь зүйтэй.

Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд олох орлого, төрд ногдох ногдол ашгийг барьцаалан үнэт цаас гаргах, нэмэлт орлогыг нь дайчлах замаар төсвийн зарлагыг санхүүжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурал (УИХ)-д олгогдсон бүрэн эрхэд халдсан үйлдэл бөгөөд Төсвийн тухай хуулийг зөрчсөн явдал гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар нь Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэрээр дамжуулан 2020-2021 онд урьдчилсан тооцоогоор 2.0 их наяд төгрөгийг төсвийн гадуур зарцуулна.

Үүнээс 1.4 их наяд төгрөг нь 2020 оноос 2021 оны 06 дугаар сарын хооронд хийгджээ.

Уг дүнд тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөхтэй холбоотой санхүүжилтийн дүн бүрэн туссан. Харин Эрдэнэт үйлдвэрээр дамжин хийж буй зарцуулалт одоо ч явагдаж байгаа тул 2021 оныг дуусталх хугацаанд хүлээгдэж буй гүйцэтгэлийг оруулан тооцвол 2.0 их наяд төгрөгт хүрнэ” гэжээ.

Гэтэл төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн өр төлбөр 2020 онд 5.255 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

  • - Урт хугацаатай өр төлбөр нийт өрийн 74 хувь буюу 3.8 их наяд төгрөг байгаагийн 67 хувь нь уул уурхайн салбарын ТӨХЭ болох Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс силвер ресурс ХХК, Эрдэнэс таван толгой ХХК-д ногдож байв.
  • – Урт хугацаатай үнэт цаас 1.4 их наяд төгрөг байсны 50 хувь нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гаргасан үнэт цаас байна.
  • – Урт хугацаатай зээл 2.4 их наяд төгрөг байгаагийн 77 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь Эрдэнэс силвер ресурс ХХК, Эрдэнэс таван толгой ХХК-ийн авсан зээл байв.
  • – Богино хугацаат үнэт цаас 212.5 тэрбум төгрөг байгаа нь 100 хувь Эрдэнэс Монгол ХХК-ийн гаргасан үнэт цаас байжээ.
  • – 2020 онд өр төлбөр Эрдэнэс таван толгой ХХК-д 882.3, Эрдэнэс Монгол ХХК-д 949.0, түүний охин компани болох Эрдэнэс силвер ресурс ХХК-д 936.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Энэхүү сонирхолтой судалгаатай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

​​​Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

Судалгааны баг:
Нээлттэй Нийгэм Форумтай байгуулсан гэрээний дагуу энэхүү судалгааг Хөгжлийн бодлого, Төрийн бодлого, Бизнесийн удирдлагын магистр Г.Дэлгэрмаагаар ахлуулсан баг хийж гүйцэтгэв. Судалгааны багт Сэргэлт консалтинг групп ХХК-ийн захирал С.Боргил зөвлөх судлаачаар, эрх зүйн магистр, хуульч Б.Анхзаяа туслах судлаачаар ажиллав.

Далан давхрын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулна
Далан давхрын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.