/2021.07.28/: Токио 2020 олимпийн наадамд Өмнөд Солонгосын баг байт харваан төрөлд 26 алтан медалиар давамгайлж байна.
Яагаад тус улсад байт харваа ийм сайн хөгжсөн бэ?
Токиогийн 32 дахь олимпын тоглолтын алтан медаль хүртсэн тамирчид хэлэхдээ тэднийг үндэсний шигшээ багт авахдаа хамгийн шилдэгийг нь сонгон шалгаруулж авдаг учир дотоод өрсөлдөөн ч их байдаг гэжээ.
Меритократ (хамгийн авьяас чадвартай хүмүүсийг удирдах албан тушаалд томилдог олон нийтийн тогтолцоо) бол спортод тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй ойлголт юм. Ерөнхийдөө Непотизм (ураг төрөл) ба Фаворитизм (нэгийг нь илүүд үзэх) үзэгдэл дасгалжуулагч нарт байдаг. Харин Өмнөд Солонгосын байт харваанд ийм үзэгдэл байдаггүй ажээ.
Холимог баг болон эмэгтэй багийн төрлүүдэд хошой алтан медалийн эзэн болсон Ан Сан "Биднийг ил тод сонгон шалгаруулж авдаг " гээд “Токиогийн Олимпыг 2020 оны гуравдугаар сард бүтэн жилээр хойшлуулах шийдвэр гарахад Солонгосын байт харвааны холбоо (KAA) олон шатлалт олимпын сорилтуудыг бидэн дунд явуулсаар байсан. 2021 он гарахад Солонгосын Байт харвааны холбоо (КАА) 2020 оны олимпод амжилт гаргах боломжтой харваачдыг "Токио 2020" тоглолт руу илгээсэн” гэв.
Өмнөд Солонгосын Байт харвааны холбоо авъяас чадварыг харгалзан Үндэсний шигшээ багтаа туршлагатай тамирчид болох Ан Сан, Кан Чаеун, Жан Мин Хи нарыг оруулжээ. "Олимпийн эрхийн төлөө тэмцээнүүдэд бид авьяас чадварын хувьд хоорондоо туйлын ойрхон харваачидтай өрсөлддөг" гэж Канг хэлэв.
Байт харваачид нь Солонгосын байт харвааны холбооныхон амжилтанд хүрэх таатай орчныг бүрдүүлж байгаад талархал илэрхийлэв. Солонгосын Байт харвааны холбоо нь Сөүлээс өмнө зүгт 90 км-ийн зайд орших Жинчеон дахь Жинчеон үндэсний сургалтын төвийн дотор Олимпийн наадам болох Yumenoshima Park байт харвааны талбайн хуулбарыг байгуулж харваачдад бэлтгэл хийх боломж олгожээ.
"Тэд бидэнд зориулж олимптой адил орчинг бүрдүүлж өгсөн. Бид Олимпод оролцож байгаа юм шиг бэлтгэл хийсэн" гэж Канг хэлэв.