Ковид-19 үеэр америкийн чинээлэг давхаргын ОРЛОГО УЛАМ ӨСЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 үеэр америкийн чинээлэг давхаргын ОРЛОГО УЛАМ ӨСЧЭЭ

Корона вирусын цар тахал Америкчуудыг эдийн засгийн уналтанд оруулсан боловч ихэнх америкчууд ядуурахын оронд илүү хөрөнгөжсөн байна.

Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр бол өнгөрсөн онд АНУ-ын өрхүүд 13,5 их наяд долларын хөрөнгөтэй болсон нь сүүлийн 30 жилд гарсан хамгийн их өсөлт ажээ. Ихэнх америкчууд зээлийн картны өрөө төлж барагдуулсан ба илүү хямд ипотекийн зээлд дахин санхүүжүүлэлт хийсэн байна. Энэ нь өмнөх эдийн засгийн уналтуудын эсрэг зүйл байв. Жишээ нь, 2008 оны эдийн засгийн уналтын үед АНУ-ын өрхүүд 8 их наяд доллар алдаж байжээ.

Ковид 19 цар тахал урд өмнө болж байгаагүй өргөн хүрээг хамарсан үзэгдэл болж байна. Тиймээс АНУ-ын засгийн газар эдийн засгаа уналтанд оруулахгүйн тулд олон их наяд долларын зээл авсан юм. Засгийн газрын авсан энэ арга хэмжээ нь эдийн засгийн уналт болон сэргэлтийн гол төв нь болсон билээ. Түүнчлэн хөрөнгийн бирж дээрх санаанд оромгүй өсөлтийн шалтгаан болсон байна. Хувьцааны доод үнийн санал нь олны анхаарлыг ихээр татаж, гэртээ гацсан ажилчид өөрсдийн хүчээ худалдаа арилжааны чиглэлд сорьжээ. Мөн технологийн томчууд ажил зогсолтын үеэр байр сууриа улам ихээр баталгаажуулж чадсан байна.

Хөрөнгийн зах зээл нь өрхийн өсөлтийн хөтөч нь болж эдийн засгийн нийт өсөлтийн тэн хагасыг бүрдүүлжээ. Энэ нь баялгийн тэгш бус өсөлтийг бий болгосон. Учир нь хөрөнгийн зах зээл дээрх хувьцааг илүү санхүүгийн боломжтой өрхүүд эзэмших боломж их байсан ба АНУ-ын өрхийн хөрөнгийн 70%-ийн өсөлтийн 20%-ийг нэлээн баян өрхүүд эзэлж байгаа бөгөөд тэдний 1% нь хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. (Өрхийн хөрөнгийг тооцохдоо ипотекийн болон сургалтын зээл зэргийг хасаж, хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтаар тооцдог байна.)

Цар тахлын эхэн үед гэртээ байх шаардлага үүсэхэд эдийн засаг огцом унасан ч шок удаан үргэлжлээгүй юм. Энэ үед өндөр цалинтай ажил хийдэг хүмүүс илүү ашигтай байсан ба ихэнх цагаан захтнууд гэрээсээ ажиллаж эхэлснээр ажил руугаа явах болон ресторан хоолны газруудаар үйлчлүүлэх нь багассанаар илүү хэмнэх болсон байна. Харин үйлчилгээний салбарт ажиллаж байсан бага цалинтай зөөгч, цэвэрлэгч болон бусад ажилчид ажлаасаа халагдсан ч засгийн газар ажилгүйдлийн тэтгэмж олгосноор тэднийг торгоож чадсан байна.

2020 оны аравдугаар сард гаргасан JPMorgan Chase судалгааны хүрээлэнгийн гаргасан судалгаагаар орлого багатай өрхүүдийн 25% нь өнгөрсөн онтой харьцуулахад орлого нь 50%-р өссөн байна. Гэхдээ эдгээр өсөлтүүдийн ихэнх нь ажилгүйдлийн нөхөн олговор болон засгийн газраас үзүүлж буй дэмжлэгээс үүдэлтэй ажээ.

Одоогийн байдлаар бага цалинтай ажлын байрнууд хөдөлмөрийн биржид байхгүй. Харвардын их сургуулийн судалгааны Opportunity insights группын хийсэн судалгаагаар 2021 оны дөрөвдүгээр сард жилийн 60 мянгаас дээш долларын цалинтай ажлын байр 2020 оны хоёрдугаар сартай харьцуулахад 2%-р нэмэгдсэн бол жилийн 27 мянгаас доош долларын цалинтай ажлын байр бараг 24%-р бууруулсан байна.

Эх сурвалж: The wall street journal

ОУОХ: Дүрэм журмыг ноцтой зөрчвөл зүгээр өнгөрүүлэхгүй
ОУОХ: Дүрэм журмыг ноцтой зөрчвөл зүгээр өнгөрүүлэхгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.