Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав

2021.07.23

“Оюутолгой” компани 2021 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.

2021 оны хоёрдугаар улиралд Монгол Улсад “КОВИД-19” өвчний дотоодын тархалт өсөж, түүнээс улбаалан улсын хэмжээнд болон Өмнөговь аймагт тогтоосон шат дараалсан хөл хориотой холбоотой ажилчдын ээлж солих үйл явцыг хэвийн явуулахад хүндрэл үүсчээ. Иймд уурхайн талбар дээрх ажилчдын тоо энэ улиралд төлөвлөсөн хэмжээнээс 25%-иар бага байв. Үүнээс улбаалан “КОВИД-19”-ийн хязгаарлалтууд ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад багагүй нөлөөлжээ. Гэсэн ч компанийн зүгээс холбогдох суурь шалгууруудыг ханган гүний уурхайн огтлох малталтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 2021 оны долдугаар сарын 9-ний байдлаар компанийн ажилчдын 93% нь “КОВИД-19” -ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд уурхайн талбарт зохих дэглэмийг мөрдөн ажиллаж байна.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондэр “Бид өөрсдийн үйл ажиллагаа болон уурхайн талбар дахь “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн удирдлагуудад ил тод, нээлттэй өгч, хамтран ажиллаж байна. “Оюутолгой” компани Өмнөговь аймагт 9,000 тун “Спутник-V” вакцин болон шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийг хандивласан нь манай хамт олон дэлхий дахиныг нөмөрсөн цар тахалтай орон нутгийн иргэдтэйгээ хамтран хэрхэн тэмцэж байгааг харуулж байна

МУИС-ийн бие даасан судалгаанд дурдсанчлан Оюутолгойн уурхай Монгол Улсын төсвийн 10%-ийг дангаар бүрдүүлж буйг тэмдэглэхэд бахархалтай байна.

Нэг тонн хүдэр боловсруулахад 0.34 шоо метр ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгаа үзүүлэлт ажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 89.1%-ийг дахин боловсруулан эргэлтэд оруулжээ.

Оны эхний хагаст 628 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 407 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээс бүрдүүлжээ.

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

ДЭМБ-аас орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллана
ДЭМБ-аас орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.