/2021.10.27/ Засгийн газар, Рио тинто талуудын хэлэлцээ үргэлжилж байна. Өчигдөр талууд уулзаж, зарим зүйлийн талаар хэлэлцсэн юм.
Үүний дараа, хэвлэлд өгсөн ярилцлагуудаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Х.НЯМБААТАР:
- Улс төрийн болон бүх арга хэрэгслийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахаар ажиллаж байна.
- Рио Тинтогийн ирүүлснээс илүү саналуудыг хэлэлцээрийн явцад тавьсан. Бид өмнө нь тавьсан саналаа ахиад тавина гэдэг байр суурьтай байна хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй.
- Хэлэлцээ хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах ямар нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй.
- Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй. Тиймээс улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
- Дубайн гэрээг цуцлах гэж байгаа.
- Дараагийн шатанд арбитрт маргаан үүсгэх хөндлөнгийн аудит томилох,хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа.
- Арваннэгдүгээр сарын 7,8 – нд Рио Тинто групп, Оюу толгойтой Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдаад байна.
Х.АМАРЖАРГАЛ:
- Ногдол ашиг наашлуулахын тулд Эрдэнэс Оюу толгой-н нэр дээр хуримтлагдаад байгаа өрийг 1.6 тэрбум ам доллараар тэглэх санал өгсөн.
- Гүний уурхайн олборлолт хойшилсонтой холбогдуулан Оюу толгойгоос Монголын ард түмний хүртэх байсан үр ашгийг наашлуулж, цар тахлын өнөөгийн нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1 их наяд төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт бүрдүүлнэ.
- Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан.
- Төслийн зардлын өсөлт ямар ч нөхцөлд хувь нийлүүлэгчдэд ашиггүй.
- Рио Тинто зардал хэтэрсний улмаас үүсэх үр дагаврыг бүрэн хариуцаж, холбогдох менежмэнтийн төлбөрийг авахгүйгээс гадна ирээдүйд үүсч болох тухайлбал, цар тахал гэсэн урьдчилан тооцоолох боломжгүй нөлөөллийг бууруулах саналыг Засгийн газарт өгсөн.
- Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид хариугаа өгсөн. Бидний хувьд дүгнэлттэй санал нийлэхгүй зүйл их байгаа ч, санал нийлэх зүйлс ч бас бий.
- Оюутолгойн хувь нийлүүлэгчид төслөө урагшлуулах, гүний уурхайгаа ойрын хугацаанд ашиглалтад оруулах нэгдсэн байр суурьтай байгаа.
Эх сурвалж: Зууны мэдээ