Төмрийн түүхий эдийн нийлүүлэлт бага байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмрийн түүхий эдийн нийлүүлэлт бага байна

2021.07.23

Та бид хөдөөнөөс хот руу орж ирэхэд бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоог дайран өнгөрдөг. Олон үйлдвэр завод байрших тус зам дагуу хаягдал төмөр, машины амортизатор зэрэг зэвэрч муудсан төмрийг давхарлаж байршуулсан цэгүүдтэй тааралдах нь лавтай. Тус цэгүүд нь хэрэггүй хог цуглуулдаггүй бөгөөд үүгээр хашааны төмөр, барилгын арматур зэргийг бий болгох түүхий эдийг худалдан авч байгаа нь тэр билээ.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” болон хэд хэдэн жижиг хэмжээний төмөр хайлуулах үйлдвэрүүд манай улсад бий. Тус үйлдвэрүүд төмрийн түүхий эдийг худалдан авч шаардлагагүй хог хаягдал, шаарыг түүж цэвэрлээд ашиглахад бэлэн гулдмай болгож урд хөрш рүү нийлүүлдэг байна. Хэрвээ дээрх цэвэрлэгээг хийгээгүй тохиолдолд цааш боловсруулагдах боломжгүй болох юм.

Төмрийн түүхий эдийг нэг килограмм нь 300-500 төгрөгөөр худалдан авдаг байна. Энэ үнэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50-60 төгрөгөөр өссөн юм.

Орон нутгийн иргэд төмрийг их хэмжээгээр нийлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар нийлүүлэлт мэдэгдэхүйц ховордсон, магад энэ нь өнөөгийн цар тахлын байдалтай холбогдож болно. Харин эрэлт улам ихэссэн хэмээн төмрийн түүхий эд хүлээн авах төвийн төмөр худалдан авах төвийн цехийн мастер А.Жанчивдорж хэллээ.

Сонирхуулахад, 2014 оныг хүртэл манай улс төмрийг түүхийгээр нь гаргадаг байжээ.

Улсдаа үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд тухайн үеийн парламентийн гишүүд төмрийг түүхийгээр нь бус боловсруулах хэрэгтэй гэх санал гаргаснаар өнөө цагт төмрийг ашиглахад бэлэн гулдмай болгон экспортолж байгаа юм.

Үүнийг та зөв зүйтэй шийдвэр гэж үзэж болох юм.

Тэгвэл одоо урд хөршийн шийдвэрийг сонирхуулъя.

Төмрийн түүхий эдийг боловсруулж бэлтгэхэд хорт удаа, хог хаягдал шаар их хэмжээгээр ялгардаг.

БНХАУ агаарын бохирдлын асуудлаа шийдэхийн тулд төмрийн түүхий эдийг улсдаа бэлтгэхгүй байхаар болсон юм.

Тэгэхээр манай улсын өдгөө хэрэгжүүлж буй төмрийг заавал боловсруулж гаргана гэдэг бодлого ирээдүйд хэр оновчтой болж таарах вэ?

Барын зулзага тоорой
Барын зулзага тоорой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.