18 нас хүрээгүй хүний бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, хөгжилд аюул учруулах зэрэг үйлдэл нь хүүхдийн хүчирхийлэлд тооцогддог.
Хүүхдийн хүчирхийлэл нь сэтгэл зүйн дарамтад орох, ой тогтоолт буурах, хий юм үзэх, түрэмгий зан авиртай болох, уушиг, зүрх, элэгний өвчлөл, бэлгийн замаар дамждаг өвчнүүд тусах зэрэг олон сөрөг үр дагавартай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд дараах хэлбэртэй байна.
1. Бие махбодийн хүчирхийлэл
Хүүхдийг өшиглөх, цохих, ямар нэгэн зүйлээр цохих, ямар нэг байдлаар түлэх, сэгсчих гэх мэт санаатайгаар бие махбодид гэмтэл учруулахыг бие махбодын хүчирхийлэлд тооцно.
2. Бэлгийн хүчирхийлэл
Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, биеийн эмзэг хэсэгт хүрэх зэрэг орно.
3. Сэтгэл санааны хүчирхийлэл
Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах, сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгох зэрэг нь сэтгэл санааны хүчирхийлэл юм.
4. Үл хайхрах
Анхаарал хандуулахгүй, хангалттай хоол хүнсээр хангахгүй, орон байр, хайр халамж, боловсрол, шүдний болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх зэрэг нь хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэрт тооцондоно.
Дээрх мэдээлэл нь South China Morning Post сайтад нийтлэгдсэн.