Рио Тинто компанийн удирдлагуудаас Ерөнхий сайдад нэгэн захидал бичжээ. Зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан тус захидал яагаад ч юм Financial Times-ын редакцид очсон байна. Ингээд өчигдөр буюу монголын цагаар наймдугаар сарын 30-ны 20.00 цагт Financial Times-ын мэдээллийн сайтад дараах нийтлэл гарсан юм. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИЙТЛЭЛ
"Рио Тинто" компани нь говь цөлийн хамгийн том зэсийн уурхайн бүтээн байгуулалтаа дуусгахын тулд Монголын Засгийн газарт буулт хийхэд бэлэн байгаа ажээ. Уг төсөл нь "Рио Тинто"-ийн хамгийн чухал төсөл хэмээн тооцогддог төсөл юм.
Оюутолгойн уурхайн 6.75 тэрбум ам. долларын далд уурхайн өргөтгөлийн өгөөжийг хурдасгахын тулд Англи-Австралийн хамтарсан тус компани Улаанбаатарт олгосон зээлийн хүүг бууруулж, бүтээн байгуулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхэд бэлэн байгаа аж.
Үүний тулд Рио хэд хэдэн зохицуулалтын болоод төсвийн асуудлыг тодорхой болгож, урт хугацааны эрчим хүчний гэрээ байгуулахыг хүсч байна. Ингэснээр хэсэгчлэн олборлох үйл явцыг эхлүүлэх нарийн төвөгтэй үйл явцыг эхлүүлж, 2022 оны аравдугаар сарын үйлдвэрлэлийн шинэчилсэн зорилтот түвшинд хүрэх гэнэ.
Уг саналыг өнгөрсөн долоо хоногт " Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б. Болд болон тус компанийн Канадын охин компани болох "Turquoise Hill Resources" - ийн тэргүүн Стив Тибеаулт нараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидалдаа дэлгэрэнгүй дурдсан байна.
Энэ сарын эхээр МУ-ын засгийн газар болон Рио Тинто хоорондын харилцаа нэлээд хүндэрч, МУ-ын Засгийн газарт ажилласан хөндлөнгийн шинжээчид Рио-Тинто-гийн төслийг хоцрогдлын тайланг үгүйсгэн, 1.45 тэрбум долларын төсвийг хэтрүүлснээ саатал гарсан гэж тайлбарласныг няцаасан юм. Гүний уурхайн анхны олборлолтыг 2020 оны сүүлээр хийхээр тооцоолсон байжээ.
157 хуудас бүхий тайланд олборлолтын хожимдох болсон гол шалтгаан нь Рио-Тинто-ийн нэхэмжилсэн хөрсний нөхцөл байдал биш харин төслийн менежментийн асуудал байсан болохыг тогтоосон юм. Тайланд 12 -90 сая ам.долларын өртөг хэтрүүлснийг геотехникийн асуудалтай холбон тайлбарласан байжээ.
Оюу Толгой бол Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр. Түүнчлэн сайн цалинтай олон мянган ажлын байрыг бий болгоод байгаа ба далд уурхайн өргөтгөл дуусмагц жилд бараг 500 мянган тонн металл үйлдвэрлэх чадвартай дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох юм. Гэвч энэхүү схем нь Улаанбаатартай татварын болон төслийн суурь болсон санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудал, санал зөрөлдөөнтэй нүүр тулаад байгаа юм.
Рио нь хувь нийлүүлэгчдийн зээлээр төслийг хамтран боловсруулж Оюу Толгой ХХК-ийг санхүүжүүлсэн байдаг. Эдгээр зээлийн өр, хүү төлөгдөж дууссаны дараа л МУ-ын засгийн газар ногдол ашиг авч эхлэх боломжтой юм.
Улаанбаатар "Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг бол " Рио-Тинто "компани нь "Туркойз Хилл" - ийн хяналтан дор 50.1 хувийг эзэмшдэг ажээ.
Зарим албан тушаалтнууд зээлийн хүү буюу Libor plus 6.5 хувиар буурахгүй бол уурхайгаас хэзээ ч ноогдол ашиг авахгүй гэж үзэж байна. Зургаадугаар сарын эцэст хувьцаа эзэмшигчдийн зээлийн үлдэгдэл 7.9 тэрбум ам.доллар, үүнд хуримтлагдсан хүү 1.9 тэрбум ам. доллар байв.
Б.Болд болон Тибеаулт нар захидалдаа ирэх гурван жилийн хугацаанд Монгол Улсад 350 сая ам.долларын нэмэлт орлого олгохоор Засгийн газартай хамтран ажиллах санал тавьсан бөгөөд энэ нь Оюутолгойн ил уурхайн одоо байгаа татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна мөнгө юм.
Рио энэхүү нэмэлт мөнгийг коронавирусын тахлаас Монгол Улсыг сэргээхэд туслах нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд ашиглахад боломжтой гэж үзжээ.
Засгийн газрын зээлийн хүүг бууруулахаас гадна Б.Болд, Тибеулт нар Рио-Тинто компани нь Оюу толгойн эзэмшлийн бүтцийн "суурь бүтцийн өөрчлөлт" - ийн талаар хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.
"Рио Тинто" компани Монгол Улсын Засгийн газар болон "Turquoise Hill" компанитай цаашид "үр бүтээлтэй хэлэлцүүлэг" өрнүүлж, "санаачлах шаардлагатай нөхцөлд хүрэх боломжит замыг тодорхойлох" - ыг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газар тайлбар өгөхөөс татгалзсан ч энэ асуудлыг мэддэг хүмүүс шийдлийг олоход анхаарч байгаа ажээ.
Эх сурвалж: Financial Times