Хөрөнгө оруулалтын томоохон компаниуд технологийн салбар руу хошуурч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгө оруулалтын томоохон компаниуд технологийн салбар руу хошуурч эхэллээ

Уоррен Баффет

/2022.11.17/ Энэ даваа гарагт тодорхой болсон томоохон сангийн менежерүүдийн худалдан авалтаас үзэхэд хөрөнгө оруулалтын томоохон компаниуд, сангууд энэ жил технологийн салбарт түлхүү хөрөнгө оруулж байгаа төлөв ажиглагджээ.

Харин Appaloosa болон Coatue Management хөрөнгө оруулалтын компаниуд Фэйсбүүкийн толгой компани Meta-гийн хувьцаагаа зарж багасгасан бол Glenview Capital Management компани Meta-ийн эзэмшиж байсан бүх хувьцаагаа зарсан байна.

Уоррен Баффетын эзэмшдэг Berkshire Hathaway компани Тайванийн чип үйлдвэрлэгч томоохон компани болох Taiwan Semiconductor Manufacturing компанийн 4,1 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааг энэ 3-р улиралд худалдан авсан байна.

Даатгалын Geico компаниас эхлүүлээд, BNSF төмөр замын компани, зайрмаг үйлдвэрлэгч Dairy Queen зэрэг маш олон бизнес удирддаг Berkshire ийнхүү чип үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж байна.

Компанийн гол хувьцаа эзэмшигч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет ч сүүлийн жилүүдэд технологийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болсон гэдгээ олноос нуухгүй байгаа юм. Тиймдээ ч Berkshire компанийн хөрөнгө оруулалтын багцад Apple, Hewlett Packard, үүлэн технологийн Snowflake зэрэг компаниудын хувьцаа багтаж буй.

Аливаа бизнесийн ирээдүйн үнэ цэнийг маш сайн таамаглаж хөрөнгө оруулалт хийдэг тэрбумтан маань үүнээс өмнө технологийн салбарт тийм ч таатай хандаж байгаагүй. Тэрээр өөрийгөө технологийн талаар ойлголт муутайгаас гадна зарим технологийн компаниудын үнэлгээнд эргэлзэж явдаг гэж тайлбарлаж иржээ.

Гэвч технологийн салбар хөгжиж, өдөр тутмын амьдралд улам бүр нөлөөтэй болж ирснээр энэ салбарын эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаарх Баффетын ойлголт өөрчлөгдсөн байна. Berkshire одоогоор Apple компанийн 126,5 тэрбум долларын хувьцааг эзэмшиж байгаа нь нээлттэй хувьцаанд хийсэн тэдний хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Мөн Баффет зөв цаг үедээ Google-ийн толгой компани Alphabet болон Amazon компаниудад хөрөнгө оруулалт хийж чадаагүйдээ харамсаж явдагаа илэрхийлсэн ч одоогоор түүний эзэмшилд эдгээр компаниудын бага сага хувьцаа байдаг аж. Berkshire компани IBM компанийн хувьцааг авч байсан ч ширүүн өрсөлдөөний улмаас IBM-н ирээдүй бүрхэг болж байна гэж үзээд, 2017 онд хувьцааны багцаа зарсан байдаг. Мөн Berkshire нь 2011 онд Intel компанийн хувьцааг худалдан авсан ч, нэг жилийн дараа буцааж зарж байжээ.

Тэдний хөрөнгө оруулсан Тайванийн компани нь ухаалаг утас, компьютер, цэргийн болон сансрын тоног төхөөрөмжид зориулсан өндөр түвшиний чип үйлдвэрлэгч хамгийн том компани билээ. TSMC нь АНУ-ын Nvidia тэргүүтэй чип үйлдвэрлэгчидтэй нягт хамтын ажиллагаатайн дээр БНХАУ-д томоохон угсрах үйлдвэрүүдтэй тул АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй технологийн давамгайлал олж авах ширүүн сөргөлдөөний талбарт үйл ажиллагаа явуулж буй компани юм.

Харин эсрэгээрээ компьютерийн тоглоом бүтээгч Activision Blizzard болон US Bancorp, BNY Mellon банкууд, автомашин үйлдвэрлэгч General Motors компанийн хувьцаануудаасаа тодорхой хэсгийг 3-р улиралд заржээ.

Эх сурвалж: https://www.ft.com

Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.