Олон улсын валютын сан наймдугаар сарын 23-ны даваа гарагт ОХУ-д 18 тэрбум долларын зээлжих тусгай эрхийн багцыг шилжүүлжээ.
ОУВС-аас 650 тэрбум долларыг квотын дагуу улс орнуудад хуваарилдаг. Үүний ихэнх хэсэг буюу 17.4 хувийг АНУ авсан бол, ОХУ-2.71 хувийг авчээ. Нийтдээ ТУХН (тусгаар улсын хамтын нийгэмлэг)-ийн орнууд болох Гүрж, Украйн улсууд 25 тэрбум орчим доллар авчээ.
Зээлжих тусгай эрх (SDR) бол хиймэл төлбөрийн хэрэгсэл бөгөөд түүний ханш нь доллар, евро, иен, Британийн фунт, юанийн харилцан ханшнаас хамаардаг. Одоогийн байршуулалтаас өмнө 290 тэрбум долларын зээлжих тусгай эрх эргэлдэж байсан бол одоо тэдний хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.
ОХУ хүлээн авсан мөнгөө олон улсын нөөцөд нэмж оруулах боломжтой боловч өнөөгийн нөхцөлд энэ нь тэдэнд бараг л хэрэггүй аж. Учир нь зээлжих тусгай эрхийг бодит хөрөнгөөр авахын тулд өөр улсад валютаар солих эсвэл ОУВС-аас зээл авах хүсэлт гаргах шаардлагатай гэхдээ энэ тохиолдолд тус сан тодорхой шаардлагуудыг тавьдаг байна.
Зээлжих тусгай эрхийг түгээх өөр нэг арга бол тусламж хэрэгтэй байгаа бусад улс орнуудад өөрийн хувиа хандивлах улс орнуудын клубт элсэх явдал юм. Энэ тохиолдолд ОХУ-ын хөрөнгийг Украин улсад хуваарилж болох жишээтэй.
Венесуэл, Мьянмар, Афганистан улсууд улс төрийн шалтгаанаар зээлжих тусгай эрхийн тусламжаа алдсан байна. Гэсэн хэдий ч Беларусь 900 сая доллар авсан ба шинжээчид ОУВС мөнгө шилжүүлэхээс татгалзана гэж бодож байсан аж. ТУХН-ийн орнуудын дунд туслалцаа үзүүлэх нь Тажикстанд хамгийн ашигтай байх бөгөөд олон улсын нөөцөө 19 хувиар нэмэгдүүлэх ажээ.
Эх сурвалж: lenta.ru